Фан Бинбиний татварын хэргээс шалтгаалан Брюс Уиллисийн тоглосон киноны нээлтийг цуцаллаа

2018-10-19

Дэлхийн хоёрдугаар дайны тухай Хятадын уран бүтээлчдийн хийсэн “Air Strike” киног дэлгэцэнд гаргахыг Хятадын эрх баригчид хориглосон нь тус кинонд дүр бүтээсэн жүжигчин эмэгтэй Фан Бинбиний татварын хэрэгтэй холбоотой бололтой.

Холливүүдын одод болох Брюс Уиллис, Адриен Броди нар уг киноны гол дүрүүдэд тогложээ.

36 настай Хятадын дэлгэцийн од Фан Бинбин хэдэн сарын турш олны нүднээс далд байж байгаад саяхан ил гарахдаа Хятадын Коммунист нам, ард түмнээс уучлал гуйсан юм.

 Тэрээр $130 саяын татварыг энэ онд багтааж нөхөн төлөх нөхцөлтэйгээр шийтгэлээс мултарсан гэгдэж байгаа. Фан Бинбиний нэг дүрд нь тоглосон “Air Strike” кино ирэх долоо хоногт нээлтээ хийх байсан юм.

Гэвч Хятадын найруулагч Шяо Фэн өөрийн сошиал хуудсанд 8 жилийн турш бүтээсэн кино нь дэлгэцэнд гарах боломжгүй болсныг бичжээ. Гэхдээ тэр энэ явдлыг бууж өгсөн хэрэг биш гэж тайлбарласан байна.

Түншүүд болон фэнүүдээсээ уучлал гуйсан Шяо Фэн киноны нээлтээ хийх өдрийг шинээр зарлах эсэхээ хэлээгүй юм.

Түүний мэдэгдлийн дараа Хятадын төрийн төв хэвлэл Глобал Таймс “Air Strike” киноны нээлт ямар нэг шалтгаангүйгээр цуцлагдсан тухай мэдээлжээ.

Фан Бинбиний татварын хэргээс үүдэлтэйгээр Хятадын энтертайнмент ертөнцийнхөн бүхэлдээ доргиод байгаа. Бээжингийн эрх баригчид энэ оныг дуустал нуусан татвараа сайн дураар төлбөл шийтгэхгүй гэдгээ нийт уран бүтээлчдэд зарласан юм. Мөн энэ оны дундаас эхлэн тайз дэлгэцийн одуудын нэг уран бүтээлээс олох орлогын хэмжээг хязгаарлах журам хэрэгжиж байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Газар доорх цэнгэг усны ордыг уул уурхай болон үйлдвэрийн зориулалтаар ашиглахыг хориглохоор хуульд тусгажээ
Д.Жавхлан, М.Амарболд хоёр дээд шүүхэд ханджээ
Пүрэв гарагийн ажлын цагийг 10:00-19:00 болголоо
Хашаандаа тоглож байсан нэг настай хүүхдийг харалгүй дайрч амь насыг нь хохироожээ
Хоёр төрсөн өдөр
ФОТО: Инстаграм дахь төгс зургуудын НУУЦЫГ дэлгэжээ
Түймрийн голомтод сэлфидсэн дарга олны шүүмжлэлд өртөв
Хүүхдэд өгч болохгүй хориотой эмийн жагсаалт шейрлээрэй хүмүүсээ…
Ц.Шаравжамц гавьяатын хүү шилдэг үзүүлбэр үзүүлэв
2020 он гэхэд 2,185,264 иргэнийг хепатитийн В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулна
Автомашинаараа айлын байшин дайрч, нэг хүний амь хохироожээ
ОХУ, Хойд солонгосын анхны уулзалтаар юуны талаар хэлэлцэх вэ?
Баянхонгорт таван настай хүү, гурван метр гүнтэй худагт унаж амиа алджээ
Бяцхан гоц авьяастан Б.Бат-Энэрэлийн танил амьдрал
12 хүртэлх насны 960 хүүхэд шүдээ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР бүрэн эмчлүүлжээ
ЕБС-ийн улсын шалгалтын ХУВААРЬ гарлаа
13 настай хүү XBOX тоглоомоо зарж, зүлэг тэгшилж ээждээ машин авч өгчээ
Сансарт зочид буудал хөөрөх нь
ЭМГЭНЭЛ
Хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгох тушаал гаргажээ