Дэлхийн хамгийн азгүй нэр дэвшигч 96 дахь сонгуульдаа өрсөлдөж байна

2018-09-24

Эдүгээ 67 настай Жон Тюрмел өөрийн амьдардаг Канадын Онтарио мужийн 100,000 орчим оршин суугчтай Брэнфорд хэмээх жижиг хотын даргын суудалд өрсөлдөж байна.

Түүнийг Канадын хэвлэлүүд “улс төрийн супер азгүй хүн” хэмээн нэрлэдэг. Учир нь Тюрмел энэ жил 96 дахь сонгуульдаа өрсөлдөж байгаа юм. Өөрийгөө мэргэжлийн мөрийтэй тоглогч гэдэг тэр анх 1979 онд Канадын парламентын сонгуульд нэр дэвшиж байжээ. Тухайн үед түүний ажиллуулдаг хууль бус мөрийтэй тоглоомын газрыг цагдаа нар хаасан тул Канадад мөрийтэй тоглоомыг зөвшөөрүүлэхийн тулд нэр дэвшсэн юм.

Улмаар сүүлдээ тэр биеэ үнэлэгчид, хар тамхичдын эрхийг хамгаалахаар нэр дэвшдэг болсон байна.

Эхний сонгуульд Тюрмел 193 санал авч байсан бол өнгөрсөн 40 орчим жилийн хугацаанд 95 удаа янз бүрийн сонгуульд өрсөлдөхдөө 11-ээс 4,500-ын хооронд санал авч байжээ.

Сүүлдээ тэр сонгуульд ялах нь чухал биш, сонгууль бол өөрийн үзэл санааг олон нийтэд хүргэх хамгийн хямд арга гэж үзэх болсон байна.

Жишээ нь нэг удаа Тюрмел хүүгүй зээлийн системийг нэвтрүүлэх “зөөлөн капитализм”-ын санаагаа сонгогчдод танилцуулж байсан гэнэ.

Тэрээр дээр нь “Инженер Тюрмел” хэмээн бичсэн цагаан өнгийн дуулга малгай өмсөж, сонгогчидтой уулздагаараа алдаршсан. Учир нь Тюрмел цахилгааны инженерийн бакалавр зэрэгтэй тул өөрийгөө ингэж танилцуулах болсон гэнэ.

Сүүлийн жилүүдэд тэр сонгуулийн сурталчилгаа хийхээ больж, нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнд л оролцдог болсон байна. Хэвлэлүүдэд түүний дэвшүүлж байгаа санааны талаар дуулиантай мэдээлэл гарч, өөрийг нь “супер ялагдагч” хэмээн егөөдөхөд Тюрмел санасандаа хүрлээ гэж үздэг ажээ.

Энэ олон жилийн турш олон сонгуульд ялагдсандаа сэтгэл гутардаг эсэхийг асуухад Тюрмел “Би огт харамсдаггүй. Над шиг мөнгөгүй хүн мөрийтэй тоглоомноос олсон мөнгөөрөө сонгуульд нэр дэвшихэд юунаасаа ичих вэ?” хэмээн хэвлэлд ярьжээ.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Мексик улс мафийн гарт алагдсан 13 цагдаагаа оршуулжээ
Kпопын эргэн тойронд: Дуучин Heize Монголд
Цэрэг татлага аравдугаар сарын 18-20-нд явагдана
Ядуу орнуудад мөнгө төлж дүрвэгсдийг байршуулна
Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж байгуулах төсөл хэрэгжинэ
“THE HU” хамтлагийг 'GRAMMY AWARDS-2020' наадмын тайзан дээр дуулуулах давалгаанд нэгдээрэй
ШУУРХАЙ: Б.Амархүүд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ
Женнифер Энистон Инстаграм сүлжээг гацаажээ
Баримтаа бүртгүүлээд сугалаандаа хамрагдана уу
Сурагчдын эрхийг хамгаалахаар мэдээлэл хийсэн багшид зөрчлийн хэрэг нээжээ
980.0 мянган хүүхдэд 169.5 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ
Караокены галд өртсөн 16 хүн ГССҮТ-д эмчлүүлж байна
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Биатлоны домогт хос Хятадын шигшээг дасгалжуулж эхэллээ
Японд жаран жил тохиогоогүй гамшиг нүүрлэв
Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын U turn буюу буцах эргэлтийн хөдөлгөөнийг нээжээ
Хан-Уул дүүргийн алслагдсан хороодын иргэдэд төрийн үйлчилгээ хүрч ажиллалаа
Арван дөрвөн тарваганы арьстай хөлдөөсөн мах нийслэл рүү нэвтрүүлэхийг завджээ
Үе мөчний саажилттай ч пара бодибилдингийн ААШТ-ий цомын эзэн болсон М.Гантулга
Бага насны хүүхэд цонхоор унах гэж байсныг эсэн мэнд аварчээ