УДЭТ-ын хамт олон Г.Гомбосүрэнгийн нэрэмжит танхимтай боллоо

2018-08-30

é8

Театр гэдэг ариун сүм өнөөдөр хөл хөдөлгөөн ихтэй байна. Учир нь энэ л өргөөнд нэгэн үе амьдарч, уран бүтээлээр амьсгалж явсан эрхэм хүмүүнийг дурсах, алдрыг нь мөнхлөх их ажил өрнөж буй нь тэр. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Г.Гомбосүрэнгийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Ойн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсний нэг нь  УДЭТ-ын 17 ноймрын өрөөг эрхэм жүжигчний нэрэмжит болгож тохижуулах байжээ. Тэгвэл жүжигчний үр хүүхдүүд аавынхаа бэлтгэлээ хийж байсан энэ өрөөг бүрэн тохижуулж, УДЭТ-ын захиргаанд хүлээлгэн өглөө. Гомбожавын Гомбосүрэн 13 насандаа Бүрэн сумандаа төмрийн лантуучны хийж, ажил хөдөлмөрийн амтыг анхлан мэдэрчээ. Худгийн моторчноос эхлээд жолоочоор хүртэл ажиллаж байсан тэрээр театрын тайзнаа анх 1942 оны долдугаар сард “Хатанбаатар Магсаржав” жүжигт цагаан цэргийн офицер болж гарсан түүхтэй. Түүнээс хойш “Учиртай гурван толгой” жүжгийн Юндэн, “Ээдрээ” жүжгийн Мөнх-Очир гүн, “Арвай хээрийн тал” жүжгийн Халзан Тавхай, “Отелло” жүжгийн Отелло, “Лир ван” жүжгийн Лир ван, “Эдип хаан” жүжгийн Эдип зэрэг Монголын театрын алтан сан хөмрөгт орсон үндэсний болон дэлхийн сонгодог жүжгийн гол дүрийг бүтээсэн байдаг.
Г.Гомбосүрэн зөвхөн театрт ажиллахаас гадна Говийн нүдэн”, “Гурван найз”, “Их хааны удам”, “Мандах нарны туяа”, “Мандухай цэцэн хатан”, “Мичидийн зургаан гялаан”, “Нүгэл буян”, “Тойрох хуудас”, “Улаан дарцаг”, “Үер” , “Өглөө”, “Хүний амь”, “Цогт тайж”, “Цэц магнай”, “Энэ хүүхнүүд үү” зэрэг дэлгэцийн бүтээлд гэгээн дүрээ мөнхлөн үлдээжээ.

“Аав минь 17 дугаартай өрөөнд бэлтгэлээ хийдэг байсныг санаж байна”

 

Энэ өдөр эрхэм андаа, эрдэмтэн багшаа, алтан хамтрагчаа, амин хайртай ааваа дурсахаар журмын нөхөд, театрын хамт олон, үр хүүхэд, төрөл садан нь ирж, дурсамж дэлгэлээ. УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу “17 ноймрын өрөө бидний хувьд үргэлж шинэ санаагаа ярилцдаг, дүрээ судалдаг, бэлтгэлээ хийдэг өргөө. Эндээс жинхэнэ уран бүтээл төрж, тайзнаа амьдардаг юм. Энэ өрөөг минь бүрэн тохижуулж өгсөн Г.Гомбосүрэн агсны гэр бүл, үр хүүхдүүдэд талархсанаа илэрхийлье. Гомбосүрэн багш долоон охин, нэг хүүтэй. Тэд салбар бүрт амжилттай ажиллаж, аавынхаа нэрийг өндөрт өргөж байгаад бахархаж байна” гэв. Жүжигчний том охин Г.Энхтайван “УДЭТ миний сэтгэлд их ойр байдаг газар. Учир нь багаасаа аавыгаа дагаж, жүжиг бүрийг нь алгасахгүй үзэж өссөн. Аав минь 17 дугаартай энэ өрөөнд бэлтгэлээ хийдэг байсныг тодхон санаж байна. Зөвхөн би ч биш дүү нар минь ч ялгаагүй энэ театраар хүмүүжсэн. Үр хүүхэд бидэндээ урлаг соёлын сайхныг мэдрүүлж, утга уранзохиолын амтанд оруулсан нь аавын минь алсын хараа байж дээ гэж бодож сууна. Бид СУИС-ийн жүжигчний ангийн оюутнуудын бэлтгэлээ хийдэг танхимыг засаж, тохижууллаа. Мөн энэ жилээс эхлээд тус сургуулийн хоёр оюутны сургалтын төлбөрийн гурван сая төгрөгийг жил бүр өгч байхаар шийдвэр гаргасан. Аавын минь амьдралаа зориулсан энэ өргөөнд авьяаслаг жүжигчдийн үргэлжлэл бүү тасраасай” гэсэн юм.

“Уран бүтээлийн хэлтэс”-ийг Г.Гомбосүрэнгийн нэрэмжит болгов

Нэрт жүжигчний нэрэмжит танхимын нээлтийн ажиллагаанд үе, үеийн уран бүтээлчид ирсэн байв. Ардын жүжигчин Лхамхүү, гавьяат жүжигчин Тунгалаг, Д.Пүрэвдоржоос эхлээд өдгөө ч театртаа ажиллаж буй Ардын жүжигчин Г.Мягмарнаран гавьяат жүжигжин Ж.Оюундарь, Л.Дэмидбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж гээд Г.Гомбосүрэн агсантай нөхөрлөж, хичээл заалгаж, тайзан дээр хамтдаа тоглож байсан хүмүүс түүний тухай гэгээн дурсамжийг дэлгэсэн юм. Танхимын нээлтиийн үеэр УДЭТ-ын “Уран бүтээлийн хэлтэс”-ийг Г.Гомбосүрэнгийг нэрэмжит болгосон нь баяр дээр баяр нэмсэн үйл явдал боллоо. “Уран бүтээлийн хэлтэс”-ийн дарга гавьяат жүжигчин Г.Урнаа “Өнөөдөр манай хэлтэс энэ эрхэм хүний нэрэмжит болж байгаад сэтгэл их хөдөлж, баярлаж, бахархаж байна. Г.Гомбосүрэн гуай урлагт болон амьдралд их зөв хүн байсан. Энэ хүний зөв амьдарч, ажилласан мөрийг бид зөв авч явах болно. Үр хүүхдүүдэд нь чин сэтгэлээсээ баярлалаа” гэсэн юм. Ийнхүү театр хэмээх ариун сүмд амьдралаа зориулж, ард түмнийхээ сэтгэлд гэгээн дүрээ үлдээсэн Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар Г.Гомбосүрэн хэмээх эгэлгүй авьяастны тухай дурсамж яриа цааш хөвөрсөн юм. Эрхэм уран бүтээлч жүжигчнээс гадна дуулах авьяастай байжээ. Тэрээр Сийлэн бөөр, “Гунан хар” гээд олон дууг радиод бичүүлсэн байдаг. Танхимын нээлтийн ёслолын ажиллагааны төгсгөлд алтан фондод буй тэдгээр бичлэгийг сонсгосон нь олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн юм.

    

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй