Хамгийн өндөр боловсролтой алдартнууд

2018-06-25

Anne Hathaway

 

Үзэсгэлэнт жүжигчин Энн Хатауэй Vassar College-д Англи хэл болон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэсэг хугацаанд суралцсаныхаа дараа Нью Иоркийн Gallatin School-д мөн суралцан төгсжээ. 

"Коллеж, их сургуульд суралцах нь насанд хүрсэн хүн болохын тулд хамгийн сайн бэлтгэгддэг газар юм. Мөн хүүхдүүд эцэг эхийнхээ хараа хяналтаас хол өөрсдийн биеийг зөв боловсон авч явахад суралцаж эхэлдэг. Маш олон өөр үзэл бодол тойрон хүрээлээд эхлэх үедээ л би жинхнээсээ том хүн болж эхэлсэн юм шиг надад санагддаг. Би коллежид орох хүртлээ бараг л яаж юм бодохоо ч мэддэггүй байсан" хэмээн тэр өөрийнхөө тухай ярьж байжээ. 

Amy Poehler

Тэрээр харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн чиглэлээр Boston College-ийг 1993 онд дүүргэжээ. 

Cate Blanchett

Тэрээр Мелбурны их сургуульд уран зураг, эдийн засгийн чиглэлээр сурсаныхаа дараа Австралийн үндэсний дүрслэх урлагийн сургуульд суралцан 1992 онд төгссөн байдаг. 

Christy Turlington

Бүх цаг үеийн хамгийн алдартай супермоделиудын нэг тэрээр Нью Иорк хотын Галлатин Урлагийн их сургуулийг шашин судлал болон зүүний философийн чиглэлээр төгсжээ. 

"Иога, шашин судлал болон философи, загварын ертөнц энэ бүгд өнөөдөр миний хэн гэдгийг тодорхойлж байгаа юм. Суралцсан, ойлгосон бүхнээсээ би өөрөө хамааралтай учраас өдөр тутмын амьдралдаа тэр бүгдийг тусгасаар ирсэн."

Кристи Турлингтон 2009 онд 40 насандаа Колумбын их сургуулийн нийтийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр мастерийн ангийг дүүргэсэн билээ. 

"Би 40 насандаа мастерийн зэрэг горилж буй нь, үргэлж хүсэж мөрөөдөж ирсэн карьерын өндөрлөгт одоог хүртэл гарахыг хүсэж буйтай минь холбоотой"- Кристи Турлингтон 

Dakota Fanning

 

Залуу авъяастан Дакота саяхан Нью Иоркт их сургуульд суралцаж эхлээд буй. 

Emma Watson 

Харри Поттер киноны од Эмма Уатсон Брауны Их сургуулийг Английн уран зохиолын чиглэлээр бакалавар хамгаалсан. 

Eva Longoria

Кингсвиллийн их сургуульд шинжлэх ухааны чиглэлээр бакалавраа хамгаалсаны дараа тэр 2013 онд үргэлжлүүлэн мастерын зэргээ хамгаалахаар суралцсан. 

Karlie Kloss

Загвар өмсөгч Карли Клосс Харвардын их сургуулийн бизнессийн нэг долоо хоногийн хугацаатай сургалтад хамрагдсаныхаа дараа их сургуулийн оюутан болохыг маш их хүсэж эхэлсэн тухайгаа ярьжээ. Тэрээр одоо бизнес, эдийн засгийн чиглэлээр суралцаж буй учраас загварын карьераа түр орхиод буй.

Natalie Portman 

Оскарын шагналт жүжигчин Натали Портман 2003 онд Харвардын их сургуулийг сэтгэл судлалын чиглэлээр дүүргэсэн. "Коллежид суралцах нь миний карьерт нөлөөлөхийг би тоохгүй ээ. Яагаад гэвэл кино од байхын оронд ухаантай байсан нь дээр"- Натали Портман 

James Franco

Хэдийгээр тэр сургуулиасаа хөөгдөж байсан ч 2008 онд Калифорнийн их сургуулийг Англи хэл, бичих ур чадварын чиглэлээр дүүргэсэн байдаг. Мөн тэрээр өөр их сургуулиудын мэргэжлийн, гүнзгий шатны сургалтууд, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрүүдэд хэд хэдэн удаа хамрагдсан байдаг. 

Франко мөн Колумбын их сургуульд мастерийн зэрэг хамгаалсан ба одоогоор Иелийн их сургуульд Англи хэлээр докторын зэрэгт суралцаж буй аж. Үүний хажуугаар тэр мөн Роде арлын дизайны сургуульд суралцдаг. 

"Надтай ижил сонирхолтой хүмүүсийн дунд байх би маш дуртай. Тийм ч учраас сургуульд сурах дуртай"- Жеймс Франко 

Rachel McAdams

 

Тэрээр 2001 онд дүрслэх урлагийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. 

Meryl Streep

Тэрээр 1971 онд Vassar College-н драмын ангийг бакалаврын зэрэгтэй дүүргэснийхээ дараа мастерийн зэргээ Иелийн их сургуулийн дүрслэх урлагийн ангид хамгаалсан байдаг. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Мексик улс мафийн гарт алагдсан 13 цагдаагаа оршуулжээ
Kпопын эргэн тойронд: Дуучин Heize Монголд
Цэрэг татлага аравдугаар сарын 18-20-нд явагдана
Ядуу орнуудад мөнгө төлж дүрвэгсдийг байршуулна
Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж байгуулах төсөл хэрэгжинэ
“THE HU” хамтлагийг 'GRAMMY AWARDS-2020' наадмын тайзан дээр дуулуулах давалгаанд нэгдээрэй
ШУУРХАЙ: Б.Амархүүд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ
Женнифер Энистон Инстаграм сүлжээг гацаажээ
Баримтаа бүртгүүлээд сугалаандаа хамрагдана уу
Сурагчдын эрхийг хамгаалахаар мэдээлэл хийсэн багшид зөрчлийн хэрэг нээжээ
980.0 мянган хүүхдэд 169.5 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ
Караокены галд өртсөн 16 хүн ГССҮТ-д эмчлүүлж байна
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Биатлоны домогт хос Хятадын шигшээг дасгалжуулж эхэллээ
Японд жаран жил тохиогоогүй гамшиг нүүрлэв
Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын U turn буюу буцах эргэлтийн хөдөлгөөнийг нээжээ
Хан-Уул дүүргийн алслагдсан хороодын иргэдэд төрийн үйлчилгээ хүрч ажиллалаа
Арван дөрвөн тарваганы арьстай хөлдөөсөн мах нийслэл рүү нэвтрүүлэхийг завджээ
Үе мөчний саажилттай ч пара бодибилдингийн ААШТ-ий цомын эзэн болсон М.Гантулга
Бага насны хүүхэд цонхоор унах гэж байсныг эсэн мэнд аварчээ