2018 оны хамгийн залуу таван тэрбумтан

2018-06-21

Forbes сэтгүүл 2018 оны хамгийн залуу 5 тэрбумтныг нэрлэлээ. Эдгээр таван тэрбумтны гурав нь Норвегийн залуус аж.

Хамгийн залуу тэрбүмтан 21 настай Александра Андресен, түүний эгч Катарина 22 настай тус бүр 1.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй аж. Дэлхийн хамгийн залуу тэрбумтнуудтай танилцуулъя.

5. Жон Коллисон

Нас: 27

Хөрөнгө: 1 тэрбум доллар

Харвардын сургуулиа хаяж Цахим төлбөрийн үйлчилгээ үзүүлдэг “Stripe” компанийг өөрийн ах Патрик Коллисоны хамтаар үүсгэн байгуулжээ. Ах дүү хоёр Ирландад төрж өссөн ба одоо АНУ-ын Сан Франциско хотод амьдардаг аж. Форбесийн тайланд Stripe компанийн хөрөнгө  9.2 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна.

4. Эван Спигел

Нас: 27

Хөрөнгө:  4.1 тэрбум доллар

“Snapchat”-ийг үүсгэн байгуулагч Эван Спигелийн хөрөнгө энэ оны байдлаар 4.1  тэрбум ам.долларт хүрээд байна. 23-хан насандаа тэрбумтнуудын жагсаалтанд багтсан тэрбээр одоог хүртэл хамгийн залуу тэрбумтан жагсаалтад багтсан хэвээр байгаа юм. Стэнфордын их сургуульд хамт сурдаг байсан ангийн анд Бобби Мөрфитэй хамтран тус компанийг байгуулсан нь өдгөө хамгийн амжилттай яваа утасны аппликэйшн болсон юм.

Залуу тэрбумтан 2017 онд загвар өмсөгч сахиусан тэнгэр Меранда Керр гэх үзэсгэлэнт бүсгүйтэй гэрлэн 2018 оны таван сард хүүтэй болсноо зарласан. Загвар өмсөгч Меранда Керрийг өмнө нь жүжигчин Орландо Блүүмтэй гэрлэж байсан гэдгээр нь хүмүүс мэднэ.

Спигел, Бобби нар хамтран компанийн 18 хувийг эзэмшиж байгаа бөгөөд санал өгөх хувьцааг хянах эрх мэдэл тэдэнд бий. “Snapchat”-ийг өдөрт дэлхий даяар 170 сая ашигладаг гэсэн судалгаа байдаг байна.

3. Густав Магнар Витзое

Нас:24  Хөрөнгө: 1.9 тэрбум доллар

Густав Магнар Витзое дэлхийн хамгийн том салмон загас нийлүүлэгч ‘Салмар’ гэх Норвегийн загас агнуурын компанийн тал хөрөнгийг эзэмшдэг. Түүний эцэг Густав Витзое 2013 онд компаниа хүүдээ шилжүүлсэн бөгөөд компанийн үйл ажиллагаанд одоо ч оролцдог байна. Эцэг нь загас агнуурын бизнестээ гол анхаарлаа хандуулж ажилладаг бол Густав Магнар компанийн үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт болон технологийн салбарын хөгжилд анхаарч байгаа юм.

2. Катарина Андресен

Нас: 22 Хөрөнгө: 1.4 тэрбум доллар

Норвегийн залуу тэрбумтан Катарина Андресен дэлхийн хоёр дахь залуу тэрбумтнаар нэрлэгдлээ. Гэхдээ түүний дүү Александра 21 настай. Мөн л дэлхийн хамгийн залуу тэрбумтан. Катарина 2017 онд согтуугаар машин барьж яваад 250,000 кроноор торгуулж байсан удаатай. Инстаграм хуудастаа 27.2 мянган дагагчтай тэрбээр загварын мэдрэмжтэй гэгддэг.

Хөрөнгө оруулалтын ‘Ferd’ компани нь гэр бүлийн гэх тодотголтой компани юм. Одоогоор түүний эцэг Иохан компанийг удирддаг. Катарина компанийн 42 хувийг эзэмшдэг байна.

1. Александра Андресен

Нас: 21 Хөрөнгө: 1.4 тэрбум доллар 

21 настай Александра Андресен дэлхийн хамгийн залуу тэрбумтан эмэгтэйгээр нэрлэгдэж байна. Катарина Андресен бол түүний эгч. Тэрбээр 1996 оны долдугаар сарын 23-нд төрсөн. Хөрөнгө оруулалтын томоохон компаниудын нэг Ferd нь Нордикийн хөрөнгийн биржийн идэвхтэй хөрөнгө оруулагч юм. Тэрбээр эгч Катаринагийн хамтаар компанийн 42 хувийг эзэмшдэг. Моринд сонирхолтой бөгөөд түүний инстаграм хуудас морины зургаар дүүрэн гэж хэлэхэд болно.

Мөн тэрбээр уралдаанч, бага наснаасаа морин спортод хорхойсож хичээллэсээр иржээ. Беламур азаргатайгаа 2013 онд Европын өсвөрийн уралдаанч шалгаруулах тэмцээнд хүрэл медаль, 2014 онд мөнгөн медаль  хүртэж байжээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

1-5 дугаар ангийн сурагчдад Монгол ёс, хүмүүжлийн хичээл орно
Франц улс юу хүлээж байна вэ?
Тарваган тахлын эсрэг дархлаажуулалт ирэх долоо хоногт орон даяар эхэлнэ
ЗГ: Хөх хот дахь Ерөнхий консулыг эгүүлэн татлаа
NASA-гийн судлах дараагийн сансрын биет нь Санчир гарагийн дагуул Титан байна
“Их 20”-ийн уулзалтын гол дүрүүд
Хөшигийн хөндийн нисэх буудлын менежментийн төслийг Монгол, Японы хамтарсан компани концессоор хэрэгжүүлэхээр боллоо
З.Орхонсүрэн: Цаг алдсаны улмаас хутгалуулсан иргэн цус алдаж, ухаан балартсан байсан
Хүүхдэд өгч болохгүй хориотой эмийн жагсаалт
Залуусыг буруу зүйлд уриалж буй шинэ цагийн ХИП ХОП
Үсчин, гоо сайхны газрууд хэрэглэсэн багажаа халдваргүйжүүлдэггүй зөрчил нийтлэг илэрчээ
Мадурогийн амийг хорлох хуйвалдааныг илрүүлснээ Венесуэлийн засгийн газар зарлажээ
Европ тивд хагас тонн жинтэй шувуу хүмүүстэй зэрэгцэн амьдарч байсныг эрдэмтэд баталжээ
Ж.Ганхуяг: Гарцын тэмдэглэгээг тодотгохын тулд шар хаалгануудыг байрлуулсан
Монголд хар тамхи байнга хэрэглэдэг 708 хүн байна
Наадмын түүхийг гажуудуулсан алдас буюу баримтат үнэн оршвой
Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болов
Европын амьтны хүрээлэнгүүдэд төрсөн хирснүүдийг Руанда руу шилжүүлжээ
Виктория Бекхэм нууцаа ”задаллаа”
"Ираны эсрэг АНУ-ын хоригууд бол эдийн засгийн терроризм"