Монголын ҮНЭН

2018-06-20

1920 оны 11-р сарын 10-нд Оросын Эрхүү хотод анх хэвлэгдэн гарч, 1921 оны 4-р сарын 19 хүртэл нийт 6 дугаар гарчээ. Монголын хувьсгалчид Коминтерны Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарын газраас тусламж авахаар Эрхүү хотод байх хугацаанд тэдний идэвхтэй тус дэмжлэгээр гаргаж байсан анхны хувьсгалт нууц сонин юм. Энэ сонины 38х54 см-ийн хэмжээтэй, 4 нүүртэйгээр чулуун бараар дугаар бүрийг 3000 хувь хэвлэж, ардын хувьсгалын партизан цэргүүдээр дамжуулан олон түмэнд тарааж байв. “Монголын үнэн” сонин “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн!” гэсэн уриатай, “Энэхүү Монголын үнэн хэмээх сэтгүүлийг дэлхий дахины эв хамтын интернационал намын алс дорнодын хорооны монгол, төвдийн хэлтсээс тараана” гэсэн тайлбар бичээстэй хэвлэгдэж байжээ. Тус сонин Монголын феодалын засаг төр, түүний мөн чанарыг илчилж, харийн булаан эзлэгчдийн түрэмгий ажиллагааг эсэргүүцсэн, Монгол орны гадаад байдал, Октябрийн социалист хувьсгал болон ард түмэн эрх чөлөөгөө олж авах арга зам, шинээр байгуулах засаг төрийн мөн чанар зэрэг асуудлыг олон талаас нь тайлбарлан таниулж, гадаадын эзлэн түрэмгийлэгчид, дотоодын дарлагчдаас улс орноо чөлөөлөх, ард түмний эрх ашгийг хамгаалах, Ардын журамт цэрэг элсүүлж, зэвсэгт тэмцэлд бэлтгэх, МАН-ын бодлого зорилтыг сурталчилж, хувьсгалын үйл хэргийг зохион байгуулах чухал хэрэгсэл болж байжээ. ХХ зууны эхэн үеийн Монгол орны түүхийн нэн эгзэгтэй үед гарч байсан энэ сонин Монголын ард түмнийг хувьсгалт тэмцэлд уриалан дуудах, хувьсгалчдын үзэл бодлыг нэгтгэх, Ардын намыг байгуулж бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд манай орны далаад жил үргэлжилсэн хувьсгалт хэвлэл, коммунист сэтгүүл зүйн эхлэлийг тавьсан юм. Энэ сониныг Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Лосол зэрэг хувьсгалчид Алс Дорнодын коминтерны нарийн бичгийн дарга нарын газрын дарга Б.З.Шумяцкий, коминтерны төлөөлөгч С.Борисов, Э.Ринчин нарын тус дэмжлэгээр гаргаж байжээ. Мөн сонины ажилд зохиолч С.Буяннэмэх, бичээч Ч.Пүрэв, Б.Ишдорж, С.Данзан зэрэг хүмүүс оролцож байв.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй