Эмч нарын суулт ОУВС-ийн гадаа үргэлжилж байна

2018-05-23

Эмч нарын суулт ОУВС-ийн гадаа үргэлжилж байна

Олон улсын валютын сангийн /ОУВС/ төв байрны гадна талбайд өнөөдөр /2018.05.23/ эмч эмнэлгийн ажилтны үйлдвэрчний эвлэл /ҮЭ/-ээс зохион байгуулж байгаа эмнэлгийн салбарын ажилчдын цалинг 50 хувиар нэмэхийг шаардсан суулт боллоо. Энэхүү суулт ес дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд өчигдөр МҮЭ болон эмнэлгийн ажилтны үйлдвэрчний эвлэлээс хамтарсан шаардлагыг ОУВС-д хүргүүлээд байсан юм. Тус шаардлагад Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн мөлжлөгийг зогсоож одоо авч байгаа цалин хөлсийг 2018 оны 2 дугаар улиралд багтаан 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх талаар засгийн газарт тавьж буй асуудлыг хэрэгжүүлэхэд саад болсон хатуу нөхцөлөө зөөлрүүл гэсэн шаардлагыг 15,000 эмч, ажилтны гарын үсэг бүхий 541 хуудас баримтыг хавсарган хүргүүлсэн байна. Суулт өглөө 9 цагаас 12 цагийн хооронд үргэлжилж байгаа бөгөөд хөдөө орон нутаг, төв талбайд зэрэг зэрэг болж байгаа юм. Эмч, эмнэлгийн ажилтны ҮЭ-ийн дарга Б. Мягмараас тодрууллаа.

-ОУВС-д шаардлага хүргүүлсэн. Шаардлагынхаа хариугаа авсан уу?

 -Өчигдөр Монголын ҮЭ-ийн холбооноос ОУВС-д шаардлага хүргүүлсэн байгаа. Бид бүхний зүгээс цалин нэмэхгүй гэсэн хатуу нөхцөлөө зөөлрүүлэхийг ОУВС-д шаардсан 15 мянган хүний гарын үсгийн хамт өгсөн байгаа. Эмч эмнэлгийн ажилчид хөдөлмөрийн мөлжлөгт автаж байна. Энэ нь юугаар илэрч байна гэвэл нэг сувилагч 3-4 сувилагчийн ажлыг хавсарч хийж байна. Энэ нь хөдөлмөрөө мөлжүүлж байгаа гэсэн үг юм. Тийм учраас бид зүй ёсны шаардлага тавьж байгаа учраас энэ хатуу нөхцөлөө зөөлрүүлж бидний цалин нэмэх бололцоог хангаж өгөөч гэж хүсэж байгаа юм.

-Суулт ес дахь өдрөө үргэлжилж байна. Цаашдаа ямар арга хэмжээ авах бэ?

-Бид нар тавдугаар сарын 28-нд шаардлагынхаа хариуг авна. Тэр хүртэл Монголын ҮЭ-ийн холбооноос зохион байгуулж байгаа ажилд эв нэгдлээ илэрхийлж оролцоно. 28-нд шаардлагынхаа хариуг авч байж дараагийн арга хэмжээндээ шилжих үү гэдгээ шийднэ.

-Хөдөө орон нутагт суулт үргэлжилж байна уу?

-Бүх аймагт суулт хийгдэж байгаа. Өчигдөр гэхэд Дорнод аймагт суулт хийгдсэн байна. Бид нар ажлаа хийгээд өглөө буугаад одоо суултаа хийж байна. Одоо талбай дээр сууж байгаа хүмүүс өглөө 09.00 цагт хамт сууж байгаад 11.00 цагт талбай руу явсан байгаа.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй