"Байгаль орчны стратегийн үнэлгээ" сэдэвт семинар боллоо

2018-04-06

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Канадын Гадаад хэргийн яамны санхүүжилт бүхий “Монгол улсад олборлох салбарын менежментийг бэхжүүлэх нь” (СЕСМИМ) төсөлтэй хамтран “Байгаль орчны стратегийн үнэлгээ” сэдэвт семинарыг зохион байгууллаа. Семинарыг нээж БОАЖЯ–ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл хэлсэн үгэндээ Байгаль орчны стратегийн үнэлгээ нь харьцангуй шинэ боловч түүнийг нутагшуулан хэрэгжүүлэх талаар багагүй ажлыг БОАЖЯ–аас санаачлан хэрэгжүүлж байгааг дурьдсан. Мөн энэхүү семинарыг Яам, агентлагын шийдвэр гаргах түвшинд зохион байгуулж буйг онцлон хэлж цаашид улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулахдаа байгаль орчны стратегийн үнэлгээ хийлгэх, түүний зардлыг тухайн асуудлыг хариуцсан яам төлөвлөгөөндөө тусган ажиллахыг тэмдэглэн хэллээ. Тус семинарын хүрээнд Байгаль орчны стратегийн үнэлгээний хууль эрх зүйн орчин, түүний хэрэгжилтийн талаар шийдвэр гаргагчдыг мэдээллээр хангаж, байгаль орчны стратегийн үнэлгээний ач холбогдлын талаарх Олон улсын болон Монгол Улсын туршлагыг танилцуулж салбар дундын уялдаа холбоог сайжруулах, байгаль орчны стратегийн үнэлгээг хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцож нэгдсэн ойлголтод хүрлээ.

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Д.Оюунхорол: Тендерийн хуулийг шинэчлэх шаардлагатай
Булган аймагт гарсан гэмтлийг засч, тоггүй сумдыг эрчим хүчээр хангажээ
Тажикстаны Цагдаагийн албаныхан урлагийн мэдрэмжтэй болно
Өрхийн сарын дундаж орлого 77.7 мянган төгрөгөөр өсчээ
Архи борлуулдаг 100 аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцаллаа
Дэлхий нийтийн махны хэрэглээ сүүлийн 50 жилд ГУРАВ дахин нэмэгджээ
С.Мөнхчулуун Ерөнхий сайдын босгыг давсангүй, одоо хэн бэ?
Албаны машинаар зорчигч, ачаа тээвэрлэж байгааг зогсоох үүрэг өгөв
Энэтхэгийн анхны хурдан галт тэрэг эхний аяллынхаа замд эвдэрчээ
“KFC” түргэн хоолны газрын бүх салбарыг хаана
Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
Согтуу эмэгтэй нөхөр, дүү хоёроо хөнөөжээ
Болздоггүй хүндээ Валентины баяраар ил захидал зэргийг илгээх нь хүчирхийллийн нэг хэлбэр
О.Пүрэв дэлхийн аваргад өрсөлдөхөөр хүлгийн жолоо залжээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп албан ёсоор “тарган” ангилалд багтах болжээ
Хар тамхи борлуулагчдын арга нарийсчээ
Шүүхийн ажилтан эд мөрийн баримтаар хураагдсан хар тамхийг худалдаалж байсан нь тогтоогджээ
Г.Марал-Эрдэнэ Монгол Улсаас анх удаа уран гулгалтын төрлөөр дэлхийн томоохон тэмцээнд оролцоно
Экс ерөнхийлөгч юуны учир яаран гарч ирэв?
Христийн шашин сурталчлах үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллагын зөвшөөрлийг цуцаллаа