Аав, хүү гурав төрийн дээд шагналын эзэн болсон анхны тохиолдол болов

2018-02-20

Монголын урлагийн “Алтан бурхад”-ын нэгэн алдарт жүжигчин Цагааны Цэгмидийн бага хүү, найруулагч, жүжигчин Ц.Төмөрхуяг хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цолоо гардсан билээ.

Ерөнхийлөгч уг шагналыг олгохдоо “Энэ цол бол Монголын ард түмний хүсэл сэтгэлийн цол юм шүү. Улам сайхан дүр олныг бүтээгээрэй” гэсэн юм.

Ц.Төмөрхуягийн хувьд урлагийн салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд Монголын ард түмэнд төдийгүй олон улсад хүндлэгдсэн жүжигчдийн нэгэн билээ.

Цолоо гардсаныхаа дараа тэрбээр “Ийм үед ижийгээ л их боддог юм байна. Өчигдөр ууцаа чанаж байхад гавъяат жүжигчин болно гэдэг мэдээ сонссон. Энэ шагнал бол Монголын ард түмний минь хүндлэл. Миний ард түмэн намайг дэмжиж ийм цол хайрлалаа. Би 30 гаруй жил урлагийн тогоонд байхдаа 60 гаруй тайзны бүтээл, 100-аад кинод оролцсон. Эрхэм Ерөнхийлөгчийнхөө захиа даалгавар, ард түмнийхээ итгэл сэтгэлийн хариуд хойшид улам сайн ажиллах эрч хүч урам зориг минь сэргэлээ” гэсэн юм.

Ийнхүү Монголын урлагийн “Алтан бурхад”-ын нэгэн Цагааны Цэгмидийн Төмөрбаатар, Төмөрхуяг хэмээх хоёр гавьяат Монголын урлагт дархлагдлаа.

Анхдагчдын өлгий нутаг Булганаас бас нэгэн анхдагч болох үйл явдал тохиосон нь аав, хүү гурвуул Монгол Улсын төрийн дээд шагналын эзэн болсон явдал болов.

Алдарт жүжигчин Цагааны Цэгмид (1905-1963) нь Монгол Улсын ардын жүжигчин цолыг анхлан буюу 1942 онд хүртэж байжээ. Тэрээр 1905 онд Булган аймгийн Сайхан сумын нутаг Хульжийн голын Хөх бууц өвөлжөөнд төрсөн аж.

Түүний том хүү Төмөрбаатар Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат жүжигчин цолтой билээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

775 сая төгрөгийн алтыг хил нэвтрүүлэхийг завджээ
Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг хамгаалалтад авчээ
Зургаан настнуудын зугаатай агшин, хөгжилтэй үгнүүд
Залуу үе хар тамхины хар ангал руу унасаар байх уу?
Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томиллоо
Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон тууш замын хөдөлгөөнийг нээлээ
Венецэд гадаа тамхи татахыг хориглож магадгүй
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарчээ
Дарханы замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж ард иргэдийг хуурах хэрэг юу байна
VW групп масс зах зээлд зориулсан анхны бүрэн цахилгаан автомашинаа танилцууллаа
Хойд Солонгос хоёр удаа пуужин харвалаа
Монгол улсын хүн ам өсдөггүй шалтгаан нь үр хөндөлт
Мун Жэ Ин Сөүлийн прокуроруудтай “дайн зарлав”
Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд 200 хүүхдийн шинэ цэцэрлэг нээгдлээ
10260 тонн шахмал түлш борлуулжээ
Их сургуулийн элсэлтийн эсээг хэрхэн бичих вэ?
АНУ, БНХАУ-ын худалдааны дайн бусад орныг хямралд орууллаа
Холимог тулааны аварга Д.Батсүмбэрэл өрсөлдөгчөө ялжээ
Явган хүний гарцуудыг цөөрүүлжээ
Вьетнам улсыг таниулах үзэсгэлэн худалдаа нээгдлээ