Хамгийн тэнцвэрлэг хүмүүстэй хот

2017-11-21

Улаанбаатар хотыг дэлхийн хамгийн тэнцвэрлэг хүмүүстэй хотоор шалгаруулсан тухай мэдээлэл дэлхийн олон улсын хэвлэлүүдээр гарсан байна. Энэ талаар судалгаа хийхээр Австралийн нэгэн судлаач Монголд ирж ажиллаж байгаа бөгөөд хэд хэдэн чиглэлээр судлан судалгааныхаа эхний хэсгийг хэвлүүлснийг олж уншлаа.

Нэгд сэтгэлзүйн тэнцвэрт байдал. Үүнийг цаг агаарын гэнэтийн өөрчлөлтөөр тайлбарласан байна. Өчигдөр нь нэмэх 20 хэмтэй нар шарж байсан боловч маргааш нь -10 хүйтэрч цасаар шуурч байхад түүнийг онц ноцтой үзэгдэл гэж хариулсан нэг ч хүн байсангүй гэнэ. Мөн үүнийг бас үнийн өсөлтөөр тайлбарлажээ. Өмнө нь 200 төгрөг байсан өндөг өнөөдөр 500 төгрөг болон өсөхөд хүмүүсийн цочирдлын зэрэг тэгтэй тэнцүү байсан байна.Энэ бүхнээс Улаанбаатарчууд сэтгэлзүйн хувьд гойд тэнцвэртэй гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

Дараагийн судалгааг биеийн тэнцвэр дээр үндэслэн хийсэн байна.
Энэ хэсгийн эхний судалгааг нийтийн тээврийн абтобуснуудад хийжээ. Үүнд цагт 60-70 км цагийн хурдтай хурдалж явсан автобус гэнэт тоормозлон зогсоход унаж ойчсон нэг ч хүн байгаагүйгээр үл барам хүмүүсийн царайд инээмсэглэл тодорч байсан нь уг судлаачид гоц гойд мэдрэмж бас ч бага зэргийн айдас, үл ойлгох зүйлийг үлдээсэн байна. Мөн тэдгээр хүмүүсийн зарим нь урагшаа бүтэн нэг эргээд хөл дээрээ тавхийтэл буусанд нь нүдэндээ ч итгэж чадаагүй ажээ. Мөнгө хураагч болон жолоочийн аман сүрдүүлэг доор тэдгээр хүмүүс сэтгэлзүйн болон биеийн тэнцвэрээ тэгтлээ хадгалж байгаа нь гайхамшиг юм гэж тэмдэглэжээ. Мөн буудлаас хөдөлж байгаа автобуснаас үсрэн буугчид Америкийн цэргийн эрэлхэг шүхэрчид мэт харагдсан гэдгийг нэмж дурьдсан байна.

Энэ хэсгийн дараагийн хэсгийн судалгааг саяхны бороо цас ээлжлэн орсон өдрүүдэд хийсэн байна. Тэрээр ингэж бичжээ. Энэ өдрүүдэд Улаанбаатар сонгодог бүжгийн урлагийн асар том ордон мэт болов. Явган хүний зам талбай, машины зам зогсоолууд усанд нилэнхүйдээ автсан бөгөөд хаашаа л харна дэлхийн сонгодог урлагийн гайхамшгуудын охь болсон балетын зогсолтоор зогссон, харайсан, үсэрч дүүлсэн хүмүүсээр хот дүүрсэн байлаа. Мөн хамгийн гайхалтай нь нэг ч хүн усанд хөлөө дүрэн нороогүй бөгөөд малын махаа хэтрүүлэн зооглодог том хүдэр биетэй монголчуудаас ийм ур чадвар гарна гэж төсөөлсөнгүй явлаа. Магадгүй олон жил ах дүүгийн харилцаатай байхад нэвтэрсэн дэлхийд тэргүүлэх Оросын балетын урлагын нөлөө бизээ гэж тэмдэглэсэн байна.

Энэ бүх судалгааг Улаанбаатар хотын даргад танилцуулсан бөгөөд тэр мөн өөрийн гайхамшигт тэнцвэрээ харуулан инээмсэглэж байсан бөгөөд энэ бүхэн нь оршин суугчдынхаа эрүүл мэндэд зориулан хотын захиргаанаас хийж байгаа ажлын нэгэээээээхэн хэсэг нь юм гэж хэлсэн байна!

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй