2017-05-03
Дугар хүү хоёр айл дамжин үрчлэгдэж, эцэст нь төрсөн эх дээрээ буцаж ирсний дараа 7 наснаасаа эхлэн Төвд ном үзэж, улмаар 13 насандаа Санбээсийн хүрээнд шавилан сууж, сахил хүртэн, Чойбалсан хэмээх нэртэй болжээ.
Хорлоогийн Чойбалсан нь (1895 оны 2 сарын 8 - 1952 оны 1 сарын 26) 1930-аад оноос нас барах хүртлээ Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг удирдаж байсан Монгол төрийн нэрт зүтгэлтэн юм.
Хорлоогийн Чойбалсан 1895 оны 2-р сарын 8-нд тэр үеийн Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошууны зүүн Суваргачин отгийн хамжлага, малчин эмэгтэй Хорлоогийн 3 дугаар хүү болон мэндэлжээ.
Чойбалсангийн жинхэнэ нэр нь Дугар бөгөөд Чойбалсан нь хийдэд шавилан сууж байхдаа авсан номын нэр ажээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд