2016-11-03
АНУ-ын Лос Анжелес хотноо 10-р сарын 24-өөс 11-р сарын 1-ийг хүртэл үргэлжилсэн “Азийн дэлхийн шилдэг кино наадам”-д “Итгэл” уран сайхны кино “Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл” шагналыг хүртлээ. Тус наадамд Ази тивийн 50 гаруй орны кино уран бүтээлчид оролцож 7 номинацид хоорондоо өрсөлддөг бөгөөд тухайн оны Оскар болон Алтан бөмбөрцөг кино наадамд өрсөлдөх кинонууд оролцдогоороо онцлогтой. “Oscar”-ын шагналт, нэрт продюсер Андре Морган, “Hollywood School house”-ийг үүсгэн байгуулагч Феррис Вебе, Лос Анжелес хотын амбан захирагч Антонио Вилларайгоса зэрэг олон улсад нэр хүндтэй уран бүтээлчид, нийгмийн зүтгэлтнүүд хүндэт гишүүнээр тус, тус сонгогдон ажилладаг “Азийн дэлхийн шилдэг кино наадам” нь Азийн улс орнуудын ахуй соёл, ёс заншил, өвөрмөц онцлогийг кино урлагаар дамжуулан дэлхий дахинаа таниулан сурталчлах зорилготой юм.
Sorgog.mn
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд