Сурагчдын нэгдүгээр улирлын амралт 11 сарын 3-аас эхэлнэ

2016-10-21

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь “Ерөнхий боловсролын сургуулийн хичэлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г баталлаа. Өмнө нь хичээлийн жилийн бүтцийг жил бүр өөрчилж ирснийг болиулж 2016-2017 оны хичээлийн жилээс тогтвортой мөрдөх шийдвэр гаргалаа. 

Энэхүү хичээлийн жилийн бүтцээр дараах асуудлыг зохицуулсан:

Аймаг, сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 4-ний өдрөөс эхлэн 7 хоног амарч байх зохицуулалт хийлээ. Эл зохицуулалтыг хийснээр Монголын уламжлалт цагаан сарын баяр хэзээ болохоос хамааран хичээлийн жилийн бүтцэд жил бүр өөрчлөлт оруулах шаардлагагүй болсон.

Хөдөө, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг мал төлөлтийн үеэр амрааж байх зохицуулалтыг хийж, тухайн орон нутгийн мал төллөх хугацаатай уялдуулан шаардлагатай тохиолдолд сурагчдын 3 дугаар улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхлүүлэх зөвшөөрлийг  холбогдох аймгийн Засаг даргад олгож байна.

Ерөнхий боловсролын сургуульд 3 ба түүнээс дээш хүүхэд нь бага, дунд, ахлах ангид зэрэг суралцдаг хөдөөгийн малчин эцэг эх хүүхдээ улирлын амралтаар авах, хүргэхэд олон удаа ирж очдог хүндрэлийг арилгасан.

Сургалтын ачаалал, амралтын харьцаа зохистой байх шаардлагад нийцүүлэн бага ангийн сурагчдын зуны амралтыг эрт эхлүүлж байхаар зохицуулсан. Тухайлбал, 1-2 дугаар ангийн сурагчид зуны амралт 5 дугаар сарын 25-наас, 3-5 дугаар ангийн сурагчид 6 дугаар сарын 1-нээс тус тус амарч эхлэнэ.

Бага ангийн сурагчид олон хоног амарснаар өмнө үзэж судалсан зүйлээ мартсаныг сэргээх, амралтын горимоос хичээл сургалтын горимд дасан зохицоход цаг хугацаа зарцуулах шаардлага гарч энэ нь сургалтын чанарт нөлөөлж байсан тул бага ангийн сурагчдын 2 дугаар улирлын амралтын үргэлжлэх хугацааг зохистой болгосон.

Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хүйтний ид үед 3 долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс 1 дүгээр сарын 18-ныг дуустал амрана. Харин хөдөө, орон нутгийн бага ангийн сурагчид 2 долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс 1 дүгээр сарын 11-нийг дуустал амрана.

Хот, хөдөөд сурагчдын хичээллэх болон амрах хугацаа нэгэн адил байна.


Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээллэх, амрах хугацаа
 

- Нийслэлийн сурагчдын:

  • 1 дүгээр улирлын амралт

Бүх ангийн сурагчидXI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног;

 

  • 2 дугаар улирлын амралт

    I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 18-ныг дуустал 3 долоо хоног,
  •  ангийн сурагчид I сарын 5-наас 18-ныг дуустал 2 долоо хоног;

  • 3 дугаар улирлын амралт 

    Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног;

  • Зуны амралт
  •  ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
  • ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,
  •  ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.


- Аймаг, сум, тосгон, багийн сурагчдын:


  • 1 дүгээр улирлын амралт

Бүх ангийн сурагчидXI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног;


  • 2 дугаар улирлын амралт
  •  ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 11-нийг дуустал 2 долоо хоног,
  •  ангийн сурагчид I сарын 5-наас 11-нийг дуустал 1 долоо хоног;

  • 3 дугаар улирлын дундуур

Цагаан сарын амралт 1 долоо хоног;


  • 3 дугаар улирлын амралт

Бүх ангийн сурагчидIII сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/;


  • Зуны амралт
  •  ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
  • ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,
  •  ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй