Г.Ихбаяр зодог тайлах болсноо зарлалаа

2015-12-16

Өөрийн уран хурц, өндөр мэдрэмжтэй тоглолтоороо "Гайхамшигт Ихбаяр" хэмээх нэрийг олон мянган сагсан бөмбөг

 

дэмжигч, фэнүүдээсээ хүртсэн Танан Гарьд багийн холбон тоглогч ОУХМ Ганбаатарын Ихбаяр өөрийн фэйсбүүк хуудаснаа " Багийнхантайгаа сүүлийн бэлтгэлээ хийлээ, та нартайгаа тоглоход сайхан байлаа ‪#‎хүндлэл‬" хэмээн пост оруулсан нь олон хүнийг гайхшралд орууллаа.

Холбон тоглогчийн байрлалд тоглодог тоглогчдоос бараг ганцаараа дээд үеийн ах нар, өөрийн үеийн найз нөхөд, доод үеийн дүү нар гэсэн 3 үеийн сагсан бөмбөгчидтэй нүүр тулж, сагсан бөмбөгийн гайхамшиг, Монголын сагсан бөмбөгийн бүх л оргилд хүрсэн эрхэмүүдийн нэг Ганбаатарын Ихбаяр зодог тайлах болсноо зарлалаа.

Улсын аварга, Оюутны лигийн аварга, Дээд лигийн Тэргүүн тоглогч, Үндэсний супер лигийн аварга, Монгол улсын Үндэсний шигшээ багийн үндсэн холбон тоглогч, бүх л топ түвшний тэмцээнүүдийн "Шилдэг тоглогч" -ийн шагналыг хүртсэн түүний амжилтыг нэг бүрчлэн дурьдвал нэлээдгүй хугацаа орно.

Үндэсний шигшээ багтаа алтан соёмбот далбаагаа энгэртээ залсан өмсгөлтэйгээр олон тэмцээнд үндсэн холбон тоглогчоор амжилт дүүрэн тоглосон түүний олон тоглолтуудаас 2010 оны Гванжугийн Азийн наадамд Узбекистаны эсрэг 1 оноо дутуу байхад тоглолтын цаг дуусахтай зэрэгцэн оролт хийн алдаа авч чөлөөт 2 шидэлтээ амжилттай болгож Узбекистаныг хожсон тоглолт нүдний өмнө тод зурайна.

"Гайхамшигт Ихбаяр" хэмээх энэхүү алдарт тоглогчийн тоглолтыг өөрийн биеэр "амьдаар нь" үзэж, дэмжиж, уулга алдаж, суудлаасаа огил үсрэн босч хоолойгоо сөөтөл орилж, алгаа хорстол ташиж, сэтгэлийн жаргалыг эдэлж чадсан нь Монголын сагсан бөмбөгийн энэ үеийн үзэгч бидний "ТОМ АЗ".

Бид түүний тоглолтыг нүдээрээ үзсэнээ бахархан, хойч үеийн багачууд хүүхдүүддээ, дүү нартаа ямар уран тоглогч байсныг нь гайхуулан ярих цаг тамирчны замнал, оргил амжилтын цаг хязгаартай байдгийн дагуу ирж байна.

Хэрвээ та сагсан бөмбөгт хайртай, Ганбаатарын Ихбаярын тоглолтонд дуртай бол түүний тоглогчийн хувиар хийх сүүлийн тоглолтыг үзэх хоёрхон боломж үлдээд байна.

Хүүхдээ сагсан бөмбөгч болох хүсэлтэй бол түүний тоглолтыг үзүүлэх боломж.

МҮСБХ болон MNBASPORTS сувгийн хамт олон түүний зодог тайлах болсонтой холбогдуулан түүний сагсан бөмбөгийн спорттой хэрхэн холбогдсон, амжилтын замналын талаар өгүүлэх нэвтрүүлгийг бэлтгэж байгааг дуулгахад таатай байна.

Хэдийгээр тамирчин хүний гол өстөн дайсан бэртэл гэмтэл түүний амжилтанд сөргөөр нөлөөлж байсан ч тэр Монголын сагсан бөмбөг сонирхогч, дэмжигчдэд олон гайхамшигт тоглолтыг үзүүлэн зүрх сэтгэлд нь хоногшиж чадсаныг хэн бүр ам дүүрэн итгэлтэйгээр хэлэх амжилтын эзэн болсон тамирчны замналаа өндөрлүүлж байна.

Гэхдээ Ганбаатарын Ихбаяр Сагсан бөмбөг хэмээх энэ гайхамшигт спорт, сагсан бөмбөгийн их гэр бүлээсээ алхам ч холдохгүй гэдэгт итгэлтэй байна.

Удахгүй бид дасгалжуулагч Ганбаатарын Ихбаярын шавь нар гээд бас нэгэн гайхамшигт мэдрэмж, өндөр ур чадвар бүхий тоглогчдын тоглолтыг үзэн суух биз ээ.

Тэр зөвхөн тоглогчийн кареераа ийнхүү өндөрлүүлж байна.


Монголын Үндэсний Супер Лиг

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй