2016-06-21
Хөлөө хэрхэн тавьдагаар чинь таны зан чанарыг тодорхойлж болдогийг та мэдэх үү?
1. Хөлөө нийлүүлэн тэгш зогсдог бүсгүйчүүд аливаад хашир ханддаг, төлөв томоотой, тэвчээртэй хүмүүс байдаг. Тэд сайн анд байж чаддаг тул бүгд түүний үгийг л сонсодог. Гэвч хүйтэн хөндий байдлаасаа болоод хүмүүстэй хэл амаа ололцож чаддаггүй.
2. Нэг хөлөө тулгуур болгон нөгөө хөлөө урагш тавиж зогсдог бүсгүйчүүд анхаарлын төвд байх дуртай улс. Тэд юу хүсч байгаагаа мэддэг, түүнийгээ ч авч чаддаг, өөрийн санаа бодлоо жолоодох чадвартай, ямар ч үед уян хатан бодлогыг баримталж, хэрэгтэй зүйлийг хийж чаддаг. Өөртөө итгэлтэй байдал нь тэдэнд эрх мэдлийг олгодог гэж болно.
3. Хөлөө салгаж зогсдог бүсгүйчүүд шинэ зүйлээс хэзээ ч татгалздаггүй, өөрсдийхөөрөө зүтгэдэг улс байдаг. Хэрвээ эргэн тойрныхонтойгоо харилцахдаа уян хатан байж бусдыг сонсож сурахгүй бол ганцаардаж болзошгүй.
4. Хөлөө солбин зогсдог бүсгүй бодсон зүйлээ хэрэгжүүлэх гэж яардаггүй, эрх мэдэлд дуртай, шуналтай, сэтгэлийн хөөрөлтэй, дэврүүн зантай улс байдаг. Эдгээр зан чанар нь тэдний овжин байдлыг өдөөж өгдөг. Удирдан чиглүүлэх харилцааны арга барил, эрч хүч, тэсрэлт нь тэдний мөн чанар боловч хааяа ч гэсэн дэврүүн сэтгэлээ барьж сурах хэрэгтэй.
5. Ихэвчлэн нэг хөлөө нөгөө хөлөөрөө ороож суудаг бүсгүйчүүд даруу төлөв, өөртөө итгэлгүй, шийдэмгий бус хүмүүс байдаг. Тэдэнтэй харилцахад хүндрэлтэй ч, гоо үзэсгэлэнг нь бусдын харцыг татаж, өөрийгөө зөвөөр ойлгуулж, хайрлуулдаг.
Үргэлжлэлийг ЭНДЭЭС
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд