2016-05-09
Өнгөрөгч амралтын өдрүүдэд сошиал орчинд нэгэн мэдээлэл хурдацтай тархсан нь “Сити слайд Монголд” нэртэй арга хэмжээ зургадугаар сарын 1-5-ны өдрүүдэд болох тухай пост байлаа. Тус постыг оруулсан байгууллагатай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авсан юм.
Сити слайд нь сүүлийн жилүүдэд олон улсын залуусын дунд трэнд болоод байгаа усан гулсуурын арга хэмжээ юм байна. Зуны аагим халуунд сэрүүцэнгээ уртаас урт кайфыг мэдрэх нь мэдээж сайхан байх нь ойлгомжтой.
Дэлхийн хамгийн урт усан гулсуур нь Америк улсад байдаг ба нийт урт нь 520 метр юм. Монголд болох тус арга хэмжээ нь Ази тивдээ хамгийн урт буюу 300м урт усан гулсуурыг оруулж ирж байгаагаараа онцлог юм байна. Усан гулсуурыг Америкийн Black light slide шоуны гулсуур үйлдвэрлэдэг компани үйлпвэрлэж, туршиж дуусчээ.
Зохион байгуулагчаас авсан мэдээллээр тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн цөөн тооны билетийг маш хямд үнээр буюу 3000 төгрөгийн үнэтэйгээр урьдчилсан онлайн захиалгаар борлуулах ба www.cityslide.mn хаягаар захиалгыг авах юм байна.
Та тус арга хэмжээний талаар мэдээлэл авахын хүсвэл дээрх сайт руу орохоос гадна “City slide In Mongolia” фэйсбүүк пэйж хуудсаар хандаж мэдээлэл авах боломжтой.
Тус арга хэмжээг “Сити слайд” ххк зохион байгуулж байгаа юм байна.
Эх сурвалж: News.mn
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд