Нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ нийслэлийн сонгуулийн хороонд өгч байна

2016-04-29

Сонгуулийн тухай хуулийн 153 дугаар зүйлд намыг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь сонгуульд оролцох хүсэлтээ аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө ирүүлнэ гэж заасны дагуу улс төрийн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид 2016 оны сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүлээлгэн өгч эхэлсэн.
Өчигдөр буюу 04 сарын 28-нд Үндэсний Аудитын газрын харьяа нийслэлийн Аудитын газар нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлэх хүсэлт гаргасан улс төрийн нам, эвслийн ирүүлсэн “Сонгуулийн мөрийн хөтөлбөр”-т Монгол Улсын Сонгуулийн тухай хуулиар тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд аудит хийн дүгнэлт гаргаж, нийт 16 нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг нийслэлийн Сонгуулийн хороонд хүлээлгэн өгсөн юм.
Нийслэлийн сонгуулийн хороо өнөөдөр 22:00 цаг хүртэл нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох 14 нам, 2 эвслийн хүсэлтийг хүлээн авах бөгөөд хамгийн эхэнд 10:10 цагаас Монгол ардын хувьсгалт нам, дараа нь Монголын ардчилсан хөдөлгөөний нам, нийслэлийн Бүгд найрамдах нам сонгуульд оролцох хүсэлтээ өглөө. Харин 11:40 цагаас Нийслэлийн Монгол ардын нам, 12:30 цагаас Нийслэлийн Ардчилсан нам нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцохоо албан ёсоор мэдэгдэж, мөрийн хөтөлбөрөө хүлээлгэн өгөв. Намууд Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, бусад хуулийг чандлан баримталж, сонгуульд оролцохоо мэдэгдлээ.

Нийслэлийн сонгуулийн хороо дараах 16 нам, эвслийн хүсэлтийг хүлээн авна. Үүнд:

  • Нийслэлийн Ардчилсан нам
  • Нийслэлийн Монгол ардын нам
  • Нийслэлийн Монгол ардын хувьсгалт нам
  • Иргэний зориг ногоон нам
  • Нийслэлийн Бүгд найрамдах нам
  • Ард түмнээ хайрлая нам
  • Хөдөлмөрийн үндэсний нам
  • Нийслэлийн Монголын уламжлалын нэгдсэн нам
  • Нийслэлийн эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
  • Хөгжлийн хөтөлбөр нам
  • Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам, Монголын ногоон намын “Нэгдмэл монгол” эвсэл
  • Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Эх орончдын нэгдсэн намын “Эх орончдын нэгдсэн эвсэл”
  • Монголын ардчилсан хөдөлгөөний нам
  • Нийслэлийн Монголын үндэсний ардчилсан нам
  • Монгол Консерватив нам
  • Иргэний хөдөлгөөний нам

 

НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРОО 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Сонгуулийн тухай хуулийг өргөн барихыг хойшлууллаа
Халаасны хулгайч нартай хамтардаг гар утасны ченжүүдийг илрүүлжээ
Отгонтэнгэр их сургууль Олон улсын стандартын 2 дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа.
Отгонтэнгэр их сургуулийн багш нарын орчуулсан "Индра Ганди захирах зөн" номын нээлт боллоо
Өнөөдөр Улаанбаатарт 21 хэм дулаан
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн 75 оюутанд батламж гардуулав
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
“Quad”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ
'BAIGALI“ аппликейшнд 3000 зүйлийн амьтан, ургамлын мэдээлэл багтжээ
Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Замын-Үүдээр задгай вагоны тээврийг нэвтрүүлж эхэллээ
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОЖ БАЙНА
Шанхай хотод хатуу хөл хорио тогтоохоор болжээ
Уилл Смит тайзан дээр гаргасан үйлдлийнхээ төлөө Крис Рокоос уучлалт гуйлаа
Cургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна
Европын холбооны Erasmus+ төслийн хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалт” үндэсний хэлэлцүүлэг болно
Гашуунсухайт боомтоор өдөрт 200 тээврийн хэрэгсэл нэвтэрч буйг ирэх сарын 1-нээс 300 болгоно
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ?
Японд барилгын ган арматур сүүлийн 14 жилийн хугацаанд дээд цэгтээ хүртэл өсжээ