ДОХ-ын нийт 194 тохиолдол бүртгэгдсэн байна

2015-11-30

Монгол улсад ХДХВ-ын халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэн ба 2015 оны эхний 11 сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 194 тохиолдол бүртгэгдсэн  байна.

 

НҮБ-ын хийсэн тооцооллын дагуу Монгол улсын хэмжээнд 2015 оны эцсийн байдлаар ХДХВ-ын халдвартай 860 хүн байх магадлалтай байна.

   ХДХВ-ын халдварын тохиолдлын тоо, нас баралт, өссөн дүнгээр (2015.11.30-ны байдлаар)


Бүртгэгдсэн тохиолдлуудын 98.4% (n=191)-д нь ХДХВ-ын халдвар бэлгийн замаар дамжсан нь тогтоогдоод байгаа ба бусад тохиолдлуудын хувьд судалгааны ажил үргэлжлэн хийгдэж байна. Өнөөгийн байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Халдвартай 10 эхээс төрсөн 12 хүүхдэд (2 эх давтан төрсөн) ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээг хийж хяналтанд оруулсан.
ХДХВ-ын халдварын үедээ оношлогдсон 81.3% (n=157), ДОХ-ын шатандаа оношлогдсон 18.7% (n=36) байгаа бөгөөд нас барсан 26 тохиолдол бүртгэгдсэн байна.


 
 ХДХВ-ын халдвартай хүмүүсийн насны бүлгийн байдал
(2015.11.30-ны байдлаар)

 

2003 онд анх ретровирусын эсрэг эмчилгээг /РВЭЭ/ эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 144  хүн эмчилгээнд хамрагдаад байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвлөсөн үр дүнтэй нь батлагдсан ретровирусын эсрэг эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтийн үйл ажиллагаануудыг Монгол улс өөрийн орны нөхцөлд тохируулан ХДХВ, ДОХ-ын эмчилгээ тусламж үйлчилгээндээ хэрэглэж байна.
Иймд эмчилгээ урьдчилан сэргийлэлтийн олон шинэлэг үйлчилгээ нэвтэрсэн өнөө үед ХДХВ-ын халдвартай эсэхээ эрт мэдсэний үндсэн дээр өөрийгөө болон гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдвар авах эрсдэлээс хамгаалах бүрэн боломжтой болж байна.


Улсын хэмжээнд 2015 оны эхний 9 сард бүртгэгдсэн зонхилон
тохиолдох бэлгийн замаар дамжих халдварын мэдээлэл



 Вирус, нян, шимэгчээс гаралтай нийт 30 гаруй бэлгийн замын халдвараас зөвхөн тэмбүү, заг хүйтэн, трихомониаз болон ХДХВ-ын халдварын мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийдэг. 2015 оны эхний 9 сарын байдлаар зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдвар /БЗДХ/-ын 12220 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25.1%-ийг эзэлж байна.

Халдварт өвчний бүтэц, Монгол улс,
2015 оны эхний 9 сар, хувиар


Албан ёсоор бүртгэгддэг БЗДХ-т өвчний 46.2%-ийг тэмбүү, 30.8%-ийг заг хүйтэн, 22.9%-ийг трихомониаз, 0.1% -ийг ХДХВ/ДОХ-ын халдвар тус тус эзэлж байна.

 

 Зонхилон тохиолдох БЗДХ, 10000 хүн амд, 2014-2015 оны эхний 9 сар

Улсын хэмжээнд тэмбүүгийн өвчлөл 2014 оны мөн үетэй харьцуулахад 2.3, заг хүйтний өвчлөл 1.3, трихомониазын өвчлөл 0.1 промилээр тус тус өссөн үзүүлэлттэй байна.


 БЗДХ-ын өвчлөгсдийн:
    Эрэгтэйчүүд 35.5%,
•    Эмэгтэйчүүд 64.4%,
•    15-24 насны залуучуудын дунд 44.0%,
•    Хот суурингийн -50.6%
•    Гэрлээгүй -29.0%
•    Ажил эрхэлдэг – 28.4%
•    Ажилгүй – 40.4%
•    Оюутан – 12.3%-ийг эзэлж байна.

Төрөлхийн тэмбүү
Улсын хэмжээнд 2015 оны эхний 9 сарын байдлаар төрөлхийн тэмбүүгийн 30 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотод 19 тохиолдол, хөдөө орон нутагт 11 тохиолдол (Баянхонгор 1, Булган 1, Дорноговь 1, Дорнод 2, Завхан 1, Орхон 2, Сүхбаатар 1, Төв 1, Хөвсгөл аймагт 1)  тус тус бүртгэгдсэн байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлуудын 8 нь нас барсан байна.



 
 Төрөлхийн тэмбүүгийн мэдээлэгдсэн тохиолдол,
аймгаар, 2007-2015 оны эхний 9 сар

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй