2016-04-04
Хаврын бөхийн баярын хүрээнд зохион байгуулагдаж буй Сумын цолтой болон залуу бөхчүүдийн 4-р сарын барилдаан энэ мөчид Монгол бөхийн өргөөнөө өндөрлөж байна. Барилдаанд Н.Ширчинхүү, Ж.Бямбадонид, Д.Батхүрэл, Э.Даваажаргал, Ч.Чойжилсүрэн, Т.Дүгэрдорж, Га.Бат-Эрдэнэ тэргүүтэй заанууд магнайлан 400 гаруй бөх зодоглов. О.Наранбаатар, Б.Зоригтбаатар, С.Очирбат нарын шилдэг заанууд барилдсангүй. Барилдаанд Завхан аймгийн Отгон сумын харьяат Даян дэвжээний бөх, сумын заан Т.Дүгэрдорж түрүүлж, Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, Соёмбо спорт сургалтын төвийн бөх, сумын заан Э.Даваажаргал үзүүрлэв. Их шөвөгт Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат сумын заан Га.Бат-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат А.Мягмаржав нар шалгарлаа.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд