ҮББХ: "Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай" Байнгын хорооны тогтоолыг батлав

2022-03-11

ҮББХ: "Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай" Байнгын хорооны тогтоолыг батлав

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2021.12.28) хуралдаж, “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14-т заасны дагуу Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд, хуульд заасны дагуу тогтоол гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг болохыг Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн дурдсан. Тус Байнгын хороо Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах, үйл ажиллагааг нь эрчимжүүлэхтэй  холбоотой Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол, 2018 оны 73 дугаар тогтоол болон Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл,  Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан дараах төсөл, хөтөлбөрүүдийг шуурхай хэрэгжүүлэх арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгохоор холбогдох тогтоолын төслийг боловсруулсан болохыг тэрбээр танилцууллаа.

Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн эхэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өнөөгийн байдлын талаар гүйцэтгэх захирал Б.Ганхуяг танилцуулга хийсэн юм.

Тавантолгой ордыг өнөөдрийг хүртэл гурван үе шаттайгаар ашиглаж ирсэн, 2000 он хүртэл орон нутгийн иргэдийн дулаан хангамжийн хэрэгцээг хангах зорилгоор ашиглаж байсан бол 2000-2010 онд олон улсын байгууллагууд геологийн нөөцийг тогтоож, хамтран ашиглах чиглэлээр ажиллаж байгаад 2010 оноос “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани хэлбэрээр байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн гэв. 2017 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХК гадаад, дотоодын өр төлбөр ихтэй, ашигт ажиллагаа багатай, үндсэн үйл ажиллагаанд томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх боломжгүй явж ирсэн бөгөөд 2017 оны гуравдугаар сарын 31-ний өдөр “Чалко” компанийн 350 сая ам.долларын өр, төлбөрийг барагдуулсан юм. 2018 оны аравдугаар сарын 24-ний өдөр Хөгжлийн банкны 200 сая ам.доллар, түүний хүү, хүүгийн төлбөрийг барагдуулснаар тус компани гадаад өр, төлбөрийг барагдуулжээ. Улсын Их Хурлаас 2018 онд, Засгийн газраас 2018, 2019 онд гаргасан 7 тогтоолын хүрээнд уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэр хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх мега төсөл хэлбэрээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэнийг Б.Ганхуяг захирал танилцууллаа.

Компани ашиглалтын 8 тусгай талбай бүхий 6.3 тэрбум тонн нөөцтэй, үүнийгээ олон улсын стандартын дагуу баталгаажуулаад байгаа гэв. 2020 онд олон улсын нэгдсэн менежментийн ISO стандартыг нэвтрүүлсэн, 2019, 2020 онд олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах бэлтгэл ажлын хүрээнд компанийн менежментийг сайжруулах, засаглалыг олон улсын түвшинд хүргэх, нээлттэй компани болгох зорилтуудыг тавьж бэлтгэл ажлыг хангасаны хүрээнд 2021 онд компанийн дунд хугацааны таван жилийн бизнес төлөвлөгөөг баталсан байна.  Энэ хүрээнд бие даасан гурван үйл ажиллагаа, 14 төсөл, хамтран ажиллах  гурван төсөл зэрэг нийт бодлогын 20 бичиг баримтын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж. “Эрдэнэс Тавантолгой” ХК охин болон хараат 5 компанитай болохыг Б.Ганхуяг захирал танилцуулгадаа дурдаад нэгбүрчлэн дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.  

Байнгын хорооны тогтоолын төсөл болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өнөөгийн байдлын талаарх мэдээлэлтэй холбогдуулан хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Ш.Раднаасэд гишүүн компанийн үйл ажиллагааны чиглэл, удирдлагын бүтэц, зохион байгуулалтын талаар болон уурхайн бүтээн байгуулалтад ашиглах усны нөөц, бүтээгдэхүүний тээвэр, экспортын талаар байр сууриа илэрхийлж, тодруулга хийв. Т.Энхтүвшин гишүүн тус ордтой холбоотой автозамын бүтээн байгуулалтын явцын талаар асууж, үйлдвэрийн усны нөөцийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. Үргэлжлүүлэн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Н.Наранбаатар, О.Цогтгэрэл, Г.Ганболд, Х.Болорчулуун, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.

Эцэст нь “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 10 гишүүний 60 хувь нь дэмжиж, дээрх тогтоол батлагдав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

DR. ADITYA:2022-05-11 01:20:50
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

ЦАГ АГААР

  • Ням
    °C/°C
  • Даваа
    °C/°C
  • Мягмар
    °C/°C

Төстэй мэдээнүүд



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Отгонтэнгэр их сургуулийн багш нарын орчуулсан "Индра Ганди захирах зөн" номын нээлт боллоо
Өнөөдөр Улаанбаатарт 21 хэм дулаан
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн 75 оюутанд батламж гардуулав
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
“Quad”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ
'BAIGALI“ аппликейшнд 3000 зүйлийн амьтан, ургамлын мэдээлэл багтжээ
Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Замын-Үүдээр задгай вагоны тээврийг нэвтрүүлж эхэллээ
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОЖ БАЙНА
Шанхай хотод хатуу хөл хорио тогтоохоор болжээ
Уилл Смит тайзан дээр гаргасан үйлдлийнхээ төлөө Крис Рокоос уучлалт гуйлаа
Cургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна
Европын холбооны Erasmus+ төслийн хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалт” үндэсний хэлэлцүүлэг болно
Гашуунсухайт боомтоор өдөрт 200 тээврийн хэрэгсэл нэвтэрч буйг ирэх сарын 1-нээс 300 болгоно
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ?
Японд барилгын ган арматур сүүлийн 14 жилийн хугацаанд дээд цэгтээ хүртэл өсжээ
Сэрэмжлүүлэг: Гадаадын иргэд цахим сүлжээ ашиглан их хэмжээний мөнгө залилж байгаа тул анхаарал, болгоомжтой байна уу!
Говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлыг хэсэг хуралдлаа