Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн

2022-03-11

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд үйлдвэрлэлийн бүтээмжийн өсөлт, жижиг, дунд, хөнгөн, хүнд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын талаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар санал, дүгнэлт гаргах, Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа.

Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар:

Ээлжит чуулганы хугацаанд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хоёр удаа хуралдаж, эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. 

Байнгын хороо  2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Монгол Улсын Эрчим хүчний сайдад хандан “Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах талаар” тавьсан асуултын хариуг сонсож, мөн Ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Байнгын хорооноос боловсруулсан тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. 

Байнгын хороо Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн  хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд тус тус хүргүүлсэн.     

Бусад ажлын талаар:

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн,  Байнгын хорооны гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Н.Наранбаатар, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь нар 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нар “Блю Скай кашемир” ХХК-ийн ноос, ноолуурын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Монголын Ноос Ноолуурын холбооноос боловсруулсан “Ноолуурын салбарыг хөгжүүлэх зорилт, арга хэмжээ”, Монголын Ноосон Бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн холбооноос бэлтгэсэн “Ноос боловсруулах салбарыг хөгжүүлэх зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ” илтгэлийг сонсож, Монголын ноос ноолуурын холбоо, “Говь” ХК, “Баялаг-Өлзий” ХХК зэрэг тус салбарын төлөөллүүдтэй уулзаж, санал солилцлоо.

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

Сэтгэгдэл үлдээх

DR. UROLOGIST:2022-05-19 14:49:46
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.

ЦАГ АГААР

  • Баасан
    °C/°C
  • Бямба
    °C/°C
  • Ням
    °C/°C

Төстэй мэдээнүүд



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй