Б.БАТ-ЭРДЭНЭ: ОЙН САЛБАРТ ОЙРЫН 3 ЖИЛД 7000 МЭРГЭЖИЛТЭЙ БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2022-02-28

1 хүн болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно

✅“ТЭРБУМ МОД-СЭЛЭНГЭ АЙМАГТ" ойн зөвлөгөөн үргэлжилж байна. Зөвлөгөөний үеэр Байгаль орчин, аялал жуучлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ,

✅Тэрбум мод Үндэсний хөдөлгөөнийг дараах гурван үндсэн зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөөл байна.

Тодруулбал,

✅"Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ойн хомстол, доройтлыг бууруулах, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор түймэрт өртсөн, хөнөөлт шавьжид нэрвэгдсэн, мод бэлтгэсэн талбайг ойжуулах, заган ойн экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх замаар ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, ойн аж ахуйн чадавхыг бэхжүүлэх,

✅Цөлжилттэй тэмцэх, хөрсний элэгдэл, эвдрэлээс хамгаалах, ногоон эдийн засаг, дэд бүтцийн чадавхыг дээшлүүлэх, хүнсний хангамжийг сайжруулах хүрээнд авто зам, төмөр зам, хүнд үйлдвэрийн газар, тариалангийн талбай, төв суурин газруудад хамгаалалтын ойн зурвас байгуулж агро ойжуулалтын хөгжүүлэх,

✅"Монгол Улсын иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх"-ийг хангах, хот суурин газрын агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, экосистемийн доройтлыг бууруулах, хүнд ээлтэй амьдрах орчныг буй болгох, хот суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлнэ" гэв.

✅ТЭРБУМ МОД ТАРЬЖ, УРГУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД

-Ойт хээрийн шилмүүст, навчит ойн санд 430,8 сая мод,

-Говийн бүсийн заган ойд 202,0 сая мод, голын эх,

-Нуур, цөөрөм орчимд 54,0 сая мод,

✅Цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилтын хүрээнд

-Тариалангийн талбайн хөрсийг хамгаалахад 17,9 сая мод,

-Авто болон төмөр замын хамгаалалтын бүсэд 103,0 сая

-Төв, суурин газрын хамгаалалтын ойн зурваст 93,7 сая мод,

- Жимс жимсгэний аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр 129,4 сая мод,

-Хот суурин газрын ногоон байгууламжид 143,1 сая мод тус тус тарих урьдчилсан тооцоолол гаргасанг дуулгалаа.

✅Түүнээс гадна эхний ээлжинд бүсчилсэн мод үржүүлгийн газар байгуулах,

✅Үр тарьц суулгацын нөөц бүрдүүлж эхлэх,

✅Сургагч багш нарыг бэлтгэж, хүний нөөцийг чадавхжуулах ажлуудыг хэрэгжүүлэх болно.

✅Цаашид ойн салбарт ойрын 3 жилд 7000 гаруй мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зайлшгүй шаардлагатай байна.

✅Түүний зэрэгцээ "Тэрбум мод" Үндэсний хөдөлгөөнийг Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч олон жил орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээх зорилт" буюу "Нөхөн сэргээлт-2024" нэгдсэн арга хэмжээтэй уялдуулан Сэлэнгэ аймгийн хэмжээнд ойн сан, усан бүхий газарт эвдрэл орсон талбайг нөхөн сэргээж ойжуулах нь төрийн бодлогыг уялдуулсан оновчтой арга хэмжээ болохыг анхаарч ажиллах нь зүйтэй байна.

✅Өнөөдрийн ойн зөвлөгөөнөөр Сэлэнгэчүүд бодит үр дүнд хүрч, ажил хэрэгч санал санаачилга гаргаж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

✅Ойн зөвлөгөөн ойн нөхөн сэргээлт, мод үржүүлгийн чиглэлд олон жил үр бүтээлтэй ажилласан ажилчдад шагнал гардуулах ёслол, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний төлөвлөгөө, хэрэгжүүлэх арга зам, бусад илтгэлээр үргэлжилсэн юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Сонгуулийн тухай хуулийг өргөн барихыг хойшлууллаа
Халаасны хулгайч нартай хамтардаг гар утасны ченжүүдийг илрүүлжээ
Отгонтэнгэр их сургууль Олон улсын стандартын 2 дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа.
Отгонтэнгэр их сургуулийн багш нарын орчуулсан "Индра Ганди захирах зөн" номын нээлт боллоо
Өнөөдөр Улаанбаатарт 21 хэм дулаан
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн 75 оюутанд батламж гардуулав
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
“Quad”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ
'BAIGALI“ аппликейшнд 3000 зүйлийн амьтан, ургамлын мэдээлэл багтжээ
Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Замын-Үүдээр задгай вагоны тээврийг нэвтрүүлж эхэллээ
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОЖ БАЙНА
Шанхай хотод хатуу хөл хорио тогтоохоор болжээ
Уилл Смит тайзан дээр гаргасан үйлдлийнхээ төлөө Крис Рокоос уучлалт гуйлаа
Cургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна
Европын холбооны Erasmus+ төслийн хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалт” үндэсний хэлэлцүүлэг болно
Гашуунсухайт боомтоор өдөрт 200 тээврийн хэрэгсэл нэвтэрч буйг ирэх сарын 1-нээс 300 болгоно
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ?
Японд барилгын ган арматур сүүлийн 14 жилийн хугацаанд дээд цэгтээ хүртэл өсжээ