Их Британид "омикрон" хувилбарын улмаас тогтоосон ихэнх хязгаарлалтыг цуцална

2022-01-20

Их Британийн Засгийн газар коронавирусний “омикрон” хувилбар тархсантай холбогдуулан тогтоосон ихэнх хязгаарлалтаа цуцлах гэж байгааг тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдлээ.

Энэ тухай тэрбээр лхагва гарагт парламентын Нийтийн танхимд үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

"Ирэх долоо хоногоос өмнө нь нэвтрүүлсэн арга хэмжээнүүд хэрэгжихээ болино" гэж Их Британийн Засгийн газрын тэргүүн хэлээд зарим олон нийтийн арга хэмжээ, шөнийн цэнгээний газруудаар үйлчлүүлэхдээ вакцинжуулалтын цахим гэрчилгээг заавал үзүүлэх шаардлага, мөн ажилтнуудаа цахимаар ажиллуулах талаар ажил олгогчдод өгсөн зөвлөмжийг цуцалж байгааг нэмж мэдэгджээ. Үүнээс гадна, “Засгийн газар битүү орчинд болон нийтийн тээврийн хэрэгсэл дотор амны хаалт заавал зүүхийг шаардахаа болино” гэж Жонсон онцлон тэмдэглэсэн байна.

Эдгээр нь Их Британийн хүн амын 85 хувь нь амьдардаг Англид л хамаатай байна.

Тус улсын бүрэлдэхүүн багтдаг Шотланд, Уэльс болон Умард Ирландын удирдагчид хязгаарлалтыг цуцлах эсэхийг өөрсдөө шийднэ. Шотландын тэргүүн сайд Никола Стержеон коронавирусний “омикрон” хувилбарын нөхцөл байдлын улмаас бүс нутагт нэвтрүүлсэн хязгаарлалтыг цуцалж байгааг мягмар гарагт мэдэгджээ.

Өөрийгөө тусгаарлах журам

Жонсон лхагва гарагт мөн коронавирусний шинжилгээний хариу нь “эерэг” гарсан хүмүүс өөрийгөө заавал тусгаарлах шаардлагыг удахгүй цуцлахаар төлөвлөж байгааг мэдэгдсэн байна. 

"Ковид нь эндемик өвчин болж байгаа бөгөөд энэ нь өөрийгөө тусгаарлах одоогийн шаардлагыг зөвлөх арга хэмжээгээр солих шаардлагатай болно гэсэн үг юм. Өөрийгөө тусгаарлах шаардлага гуравдугаар сарын 24-нд дуусна, сунгахгүй байх гэж бодож байна. Түүгээр ч барахгүй, хэрэв ковидын нөхцөл байдал бидэнд боломж олговол өөрийгөө тусгаарлах шаардлагыг цуцлах хугацааг наашлуулах тухай асуудлаар Нийтийн танхимд санал хураалт явуулах хүсэлтэй байна" гэж тэрбээр хэлжээ.

Одоогийн байдлаар коронавирусний шинжилгээ нь "сөрөг" гарсан британичууд өөрийгөө тав хоногийн турш тусгаарлах журам хэрэгжиж байгаа юм. Өмнө нь эрх баригчид ажилчид нь олноороо халдвар авсны улмаас үйлчилгээний салбарын олон аж ахуйн нэгж ажилчдын хомсдолд орж, зарим тохиолдолд түр хаахаас өөр аргагүй болсон тул энэ хугацааг долоо хоног байсныг богиносгох шийдвэр гаргасан байна. 

Жонсон хэлэхдээ, Англид өвчлөл болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо буурсантай холбоотойгоор хязгаарлалтыг сулруулж байна гэжээ. Сүүлийн долоо хоногт Их Британид коронавирусний халдварын тохиолдлын тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад 38 хувиар буурсан байна. Үүний зэрэгцээ сүүлийн долоон хоногт улсын хэмжээнд дунджаар 96 200 хүн халдвар авч, өдөрт 272 хүн нас баржээ. Лхагва гаргийн байдлаар халдвар авсан 19 мянга орчим хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа нь 2021 оны өвлийн оргил үе буюу 34 000 хүн эмнэлэгт хэвтсэнтэй харьцуулахад буурсан байна.

2021 оны есдүгээр сарын 16-нд эхлүүлсэн нэмэлт тунд хамруулах кампанит ажилгүйгээр хязгаарлалтыг цуцлах боломжгүй байсан гэдгийг Жонсон хэлжээ. Засгийн газрынх нь хамгийн сүүлийн мэдээллээр, тус улсад 12-оос дээш насны хүн амын 63.6 хувь нь (36.5 сая хүн) нэмэлт тунг хийлгэсэн байна. Харин вакцины хоёр тунг 12-оос дээш насны хүн амынх нь 83.4 хувь нь (47.9 сая хүн), эхний тунг 90.7 хувь нь (52.1 сая хүн) тариулжээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй