Монголын шигшээ баг Тайландтай тэнцлээ

2021-10-25

Азийн 23 хүртэлх насны “J” хэсгийн тоглолтуудыг эх орондоо хүлээн авч оролцож буй Монголын шигшээ баг хэсгийнхээ хамгийн өндөр чансаатай баг Тайландтай 1:1-ээр тэнцлээ.


Өнөөдрийн тоглолтын эхний гоолыг Тайландын баг оруулж, тэд эхний хагаст 1:0-ээр тэргүүлэв.

“J” хэсгийн хамгийн өндөр чансаатай баг Тайланд тэргүүллийг авснаасаа хойш хэд хэдэн аюултай довтолгоог өрнүүлсэн ч таван хамгаалагчтай гарсан манай шигшээ багийн хамгаалалтыг сэтэлж чадсангүй.
 


Эхний хагаст хамгаалалтаа бат гэдгээ харуулж чадсан Монголын шигшээ шийдвэрлэх үед хэрхэн довтолж чадахаа үзүүлэв.

Хэд хэдэн аюултай довтолгооны эцэст 10 дугаарын эзэн Б.Балжинням 76 дахь минутад алсын цохилтоор тэнцээний гоолыг орууллаа.
 


Тоглолтын турш Тайланд хаалга руу есөн удаа цохиж дөрөвт нь хаалгаа оносон бол Монголын шигшээ баг долоон цохиж, гурван удаа хаалга оносон тун тэнцүүхэн үзүүлэлт гарсан байна.

Монгол болон Тайландын 23 насны шигшээ багууд анх удаа учраа таарч байгаа нь энэ биш. Хоёр баг 2017 оны 7-р сарын 19-нд Азийн 23 насны АШТ-ий урьдчилсан шатанд учраа таарч, Тайландын талбайд тоглоход мөн 1:1-ээр тэнцэж байсан билээ.

Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Сонгуулийн тухай хуулийг өргөн барихыг хойшлууллаа
Халаасны хулгайч нартай хамтардаг гар утасны ченжүүдийг илрүүлжээ
Отгонтэнгэр их сургууль Олон улсын стандартын 2 дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа.
Отгонтэнгэр их сургуулийн багш нарын орчуулсан "Индра Ганди захирах зөн" номын нээлт боллоо
Өнөөдөр Улаанбаатарт 21 хэм дулаан
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн 75 оюутанд батламж гардуулав
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
“Quad”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ
'BAIGALI“ аппликейшнд 3000 зүйлийн амьтан, ургамлын мэдээлэл багтжээ
Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Замын-Үүдээр задгай вагоны тээврийг нэвтрүүлж эхэллээ
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОЖ БАЙНА
Шанхай хотод хатуу хөл хорио тогтоохоор болжээ
Уилл Смит тайзан дээр гаргасан үйлдлийнхээ төлөө Крис Рокоос уучлалт гуйлаа
Cургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна
Европын холбооны Erasmus+ төслийн хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалт” үндэсний хэлэлцүүлэг болно
Гашуунсухайт боомтоор өдөрт 200 тээврийн хэрэгсэл нэвтэрч буйг ирэх сарын 1-нээс 300 болгоно
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ?
Японд барилгын ган арматур сүүлийн 14 жилийн хугацаанд дээд цэгтээ хүртэл өсжээ