Тяньжин боомтод саатсан Монголын 4575 чингэлэг ачааг өвлөөс өмнө шийдвэрлэнэ

2021-10-13

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай өчигдөр /2021.10.12/ цахим уулзалт хийсэн.

Уулзалтаар хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах талаар санал нэгдлээ. Энэ хүрээнд халдвар хамгааллын арга хэмжээг сайжруулсны үндсэн дээр худалдааны голлох бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулахыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт хилийн боомтод саатсан нүүрсийг яаралтай татан авах тохиролцоонд хүрлээ. Түүнчлэн Тяньжин боомтод  саатаад байгаа Монголын 4575 чингэлэг ачааг өвлөөс өмнө шуурхай шийдвэрлэхээр боллоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын худалдааны эргэлт, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд авто зам, төмөр замаар харилцан холбогдох нь чухал болохыг тэмдэглэж, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах санал дэвшүүлэв. Хоёр тал Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын хоёр улсын хил  огтлолын цэгийг эцэслэн тохирч, холбогдох боомтуудад ногоон гарц нээх ажлыг идэвхжүүлэхээр санал нэгдлээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

ЭМЯ: Эмийн багц заавал авах гэсний хэрэггүй
"Насны хишиг" олгожээ
Халдварын 2010 тохиолдол бүртгэгдэж гурван хүн нас барлаа
Хэт хөөрөгдсөн үнэ ханшийг тогтворжуулахыг үүрэг болголоо
АРВАНХОЁРДУГААР САРД ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ 20 ХУВЬ ӨСӨЖ, ИНФЛЯЦ 13 ХУВЬД ХҮРЧЭЭ
Эдийн засгийн өсөлт төлөвлөснөөс 2.4 нэгж хувиар буурчээ
Цэрэгт алба хаах хүсэлтэй залуус цөөрсөн тул АНУ-ын арми урамшууллаа $10,000-аар нэмэгдүүлжээ
Хүүхдийн мөнгийг бэлнээр авах хүсэлтийг бүх сараар нь гаргах боломжтой боллоо
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
Увс аймаг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй
УОК: Тусгаарлалтаас хоног дутуу гарч байгаа иргэдийн төлбөрийн буцаалтыг тухайн зочид буудал шийднэ
Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 20 хүртэлх хүнтэй байх зарчмыг баримтална
УВС АЙМАГТ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭГ ХОРИГЛОХ ШИЙДВЭР ГАРЛАА
Умард Солонгосын дэглэм дуунаас хурдан зэвсгийг амжилттай туршсанаа зарлажээ
Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна
ЗӨВЛӨГӨӨ: Омикрон тусан, гэрээр эмчлүүлэхэд юуг анхаарах вэ
0-5 насны хүүхэдтэй хүмүүсийг цахимаар ажиллах боломжийг бүрдүүлнэ
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
Хөл хорио тогтоох болон зорчигч тээврийн хөдөлгөөн хязгаарлах шийдвэр гаргаагүйг албан ёсоор мэдээллээ
БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ