Хувийн хэвшлийнхэн өрхийн эмнэлгүүдэд автомашинтай жолоочоор дэмжлэг үзүүлж эхэллээ

2021-10-08

Хувийн хэвшлийнхэн өрхийн эмнэлгүүдэд автомашинтай жолоочоор дэмжлэг үзүүлж эхэллээ

Нэгдсэн шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Монголын ресторан зоогийн газрын холбоо, “БЭХ” Баар эрхлэгчдийн холбоо хамтран нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын ажилчдын ачааллыг хөнгөвчлөх, эрүүл  мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Ковид-19” халдвар авсан иргэдэд эм, тариа тараах, эмчийн үзлэг хийх ажилд автомашинтай жолоочоор дэмжлэг үзүүлж эхэллээ.

Дээрх холбоод хамтран хүний нөөц бүрдүүлж, 60 жолоочтой гэрээ байгуулан,  аравдугаар сарын 4-нөөс жолооч нар ажиллаж эхэлжээ. Жолооч нар ажлын зургаан өдөртэй, 50 мянган төгрөгийн цалин, 20 мянган төгрөгийн шатахууны эрх авна. Мөн өдрийн хоолтой, халдвар хамгааллын хэрэгслээр хангах юм. Жолооч нарын цалин, урамшуулал, дэмжлэгийг НЭМГ-аас гаргаж байгаа бөгөөд халдвар хамгааллын хэрэгслүүдийг өрхийн эмнэлгээс гаргаж байна.

Монголын ресторан, зоогийн газрын холбооны ТУЗ-ийн гишүүн Ж.Мөнхсайхан “Цар тахлын үед хамгийн их нэрвэгдэж, хүнд нөхцөлд ажиллаж байгаа салбарын нэг бол хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбар. Хэдий тийм ч бид УОК-оос гаргасан шийдвэрүүдийг цаг тухайд нь хариуцлагатайгаар биелүүлж байгаа. Бид нийгмийн хариуцлагын хүрээнд УОК-т, НЭМГ-т болон эмч нартаа дэмжлэг үзүүлэхээр ресторан, зоогийн газруудыг уриалж, өрхийн эмнэлгүүдэд машинтай жолооч нараар дэмжлэг үзүүлэхээр хүний нөөц бүрдүүлэн ажиллаж байна” гэв.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

ЭМЯ: Эмийн багц заавал авах гэсний хэрэггүй
"Насны хишиг" олгожээ
Халдварын 2010 тохиолдол бүртгэгдэж гурван хүн нас барлаа
Хэт хөөрөгдсөн үнэ ханшийг тогтворжуулахыг үүрэг болголоо
АРВАНХОЁРДУГААР САРД ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ 20 ХУВЬ ӨСӨЖ, ИНФЛЯЦ 13 ХУВЬД ХҮРЧЭЭ
Эдийн засгийн өсөлт төлөвлөснөөс 2.4 нэгж хувиар буурчээ
Цэрэгт алба хаах хүсэлтэй залуус цөөрсөн тул АНУ-ын арми урамшууллаа $10,000-аар нэмэгдүүлжээ
Хүүхдийн мөнгийг бэлнээр авах хүсэлтийг бүх сараар нь гаргах боломжтой боллоо
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
Увс аймаг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй
УОК: Тусгаарлалтаас хоног дутуу гарч байгаа иргэдийн төлбөрийн буцаалтыг тухайн зочид буудал шийднэ
Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 20 хүртэлх хүнтэй байх зарчмыг баримтална
УВС АЙМАГТ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭГ ХОРИГЛОХ ШИЙДВЭР ГАРЛАА
Умард Солонгосын дэглэм дуунаас хурдан зэвсгийг амжилттай туршсанаа зарлажээ
Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна
ЗӨВЛӨГӨӨ: Омикрон тусан, гэрээр эмчлүүлэхэд юуг анхаарах вэ
0-5 насны хүүхэдтэй хүмүүсийг цахимаар ажиллах боломжийг бүрдүүлнэ
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
Хөл хорио тогтоох болон зорчигч тээврийн хөдөлгөөн хязгаарлах шийдвэр гаргаагүйг албан ёсоор мэдээллээ
БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ