ШХАБ-ын гишүүн орнууд доллароос татгалзана

2021-09-21

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд өнгөрсөн баасан гарагт хуралдаж, Ираныг бүрэн эрхт гишүүнээр дэмжсэн билээ. Тажикстаны нийслэл Душанбе хотноо болсон 21 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр Ираныг эгнээндээ нэгтгэснээс гадна Афганистаны  нөхцөл байдал, дэлхий дахинд үзүүлэх  үр дагаврын талаар голчлон хэлэлцсэн байна.   Тегеран ШХАБ-д бүрэн гишүүнээр элсэх хүсэлтээ 2008 онд гаргасан боловч цөмийн хөтөлбөрийнхөө улмаас НҮБ, АНУ -аас тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээний улмаас уг байгууллагын эгнээнд нэгдэх үйл явц нь удааширсан юм.

Иран ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болсон нь геополитикийн хувьд томоохон асуудал дагуулж болзошгүй гэдгийг ажиглагчид онцолж байна. Москва, Бээжингээс гадна ШХАБ-ын бусад үүсгэн байгуулагч гишүүн орнууд нь хуучин Зөвлөлт холбоот Улсын бүрэлдэхүүн байсан төв Азийн орон болох Казахстан, Киргизстан, Казахстан, Тажикистан, Узбекистан юм. Харин Ираны хөрш болох Афганистаны хувьд  ШХАБ -ын ажиглагчийн статустай боловч талибууд Засгийн эрхэнд ч гарч, Кабулд эмх замбараагүй байдал гарсаар байгаа тул оролцоогүй. БНХАУ-ын Ойрхи Дорнод судлалын хүрээлэнгийн захирал Жу Вейли  “Хятадын  хувьд Афганистан  Оманы булан руу гарах гарц, харин Иран бол Персийн булан руу гарах коридор юм. Орос төдийгүй, Казахстан, Узбекистан, Тажикстан болон Киргизстан зэрэг далайд гарцгүй ШХАБ-ын бусад гишүүн орны хувьд ч энэ нь тун таатай зүйл болж байна.

ШХАБ-ын хувьд  Иран бол дэлхийн супер хүч болж чадах потенциал. Исламын ертөнцийн хамгийн хүчирхэг гүрнээр хүчээ зузаатгаснаар тус байгууллага Ойрхи Дорнодын яриа хэлэлцээний гол тоглогч болно. Гэвч нөгөө талаас цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэгч Иран  баруунтай улам бүр сөргөлдөх бөгөөд Москва болон Бээжинтэй илүү ойртсоноор Израиль, Саудын Араб тэргүүтэй бүс нутгийн сөргөлдөгч орнуудын хувьд томоохон аюулын дохио болохоор байна” гэжээ.

Түүнчлэн ШХАБ-ын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд яригдсан гол асуудал нь ам.доллароос татгалзаж, өөрсдийн валютаар харилцан худалдаа хийх асуудлыг хөндсөн явдал байв. Хятадын Уханийн их сургуулийн Санхүү, үнэт цаасны институцийн захирал Дун Дэншин энэхүү алхам нь зөвхөн ам.долларын ноёрхлыг дуусгаад зогсохгүй, ШХАБ -ын гишүүн орнуудад АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээнээс ангижрах, улмаар бүс нутгийн санхүүгийн аюулгүй байдлыг хангах шийдэл гэж тодорхойлсон. Гэхдээ ШХАБ-ын гишүүн орнуудын дотоод сөргөлдөөн, нэгдмэл бус байр суурийг ажиглавал нэг хэсэгтээ Афганистаны асуудлаар эрүүл хэлэлцээ, үр дүн гарахгүй нь гэх хүлээлт үүсээд байна. 

 

ШХАБ-ын гишүүн орнуудын  Афганистаны талаар илэрхийлсэн байр суурь:

Пакистан

Тус улсын Ерөнхий сайд Имран Хан  “Талибууд Афганистаны тогтвортой байдлыг хангахын тулд бүх угсаатны төлөөлөл бүхий улс төрийн хүртээмжтэй Засгийн газар бүрдүүлэх  амлалтаа биелүүлэх ёстой. Тус улс тусгаар тогтнолоо дээдэлдэг бөгөөд үүнийг гаднаас хянах боломжгүй” гэжээ.

Хятад

БНХАУ-ын дарга Ши Жиньпин талибуудад ханданАфганистанд тогтвортой Засгийн газар байгуулахыг уриалаад “Гадаадын цэргүүдийг улсаасаа гаргасан нь түүхэн үйл явдал болсон.  Гэхдээ олон хүндхэн асуудал тулгарах нь  тодорхой бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа манай бүс нутгийн улс орнуудын дэмжлэг, туслалцаа хэрэгтэй” гэжээ.  Түүнчлэн тэрбээр "ШХАБ-ын гишүүн орнууд бид цаашид уялдаа холбоогоо улам эрчимжүүлэх хэрэгтэй” гэжээ.

ОХУ

Владимир Путин Иран ШХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэж, Египет, Катар, Саудын Араб яриа хэлэлцээний түнш  болж буйг сайшаасан байна. Тэрбээр гишүүн орнуудыг Афганистанд энхтайван цогцлооход бүх талын туслалцаа үзүүлэхийг уриалж "Энэ улсын терроризм, хар тамхины наймаа, шашны хэт даврагч үзэл зэрэг аюулыг таслан зогсоохын тулд  бид бүх зүйлийг хийх хэрэгтэй" гэжээ. Душанбед ШХАБ-аас гадна Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын дээд хэмжээний уулзалт болсон бөгөөд ШХАБ-ын олон гишүүн мөн ХАБГБ-ын гишүүн юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Энэ жил агаарын бохирдол 20 хувиар нэмэгджээ
ЭКСПОРТ МОНГОЛ 2021 ОЛОН УЛСЫН ФОРУМ, ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
200 ОРЧИН БУТ, СӨӨГ, 20 ГАРУЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛИЙГ ТАНИЛЦУУЛСАН ҮЗЭСГЭЛЭН ГАРЛАА
Н.Уртнасан уур амьсгалын өөрчлөлтийн тухай удирдагчдын уулзалтад оролцлоо
"Сайжруулсан түлшний цогц хэрэглээ" аяны ажлын хэсгийн ээлжилт шалгалт хийгдэж байна.
Угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг шалгах зөвлөмж
Яндангаа сугалж өрхөө бүтээх нь аюултай
"Утаагүй, угааргүй, ухаалгаар хэрэглэе" аян үргэлжилж байна
Сайжруулсан түлшний цогц хэрэглээ аяны ажлын хэсэг Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт ажиллаа
ХӨВСГӨЛ НУУРЫН ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ БОЛОН ОЙН САЛБАРТ ОХУ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГААС АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ 1-Р БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУ
ДУБАЙ ЭКСПО 2020 ҮЗЭСГЭЛЭНД МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ӨДӨРЛӨГ БОЛОВ
ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН: УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ ТЭМЦЭЛД ЗАСАГ ДАРГА НАР МАНЛАЙЛАН ОРОЛЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД УРИАЛЛАА
Нийслэлийн хэмжээнд 120 сая мод тарьж ургуулахаар “Хариуцлагын гэрээ” байгуулав
ЙН САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНЫ САЛБАР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
БОАЖ- ЫН САЙД Н.УРТНАСАН ДАНИЙН ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ СЮЗАН ПИДЕРСЕНТАЙ УУЛЗЛАА
Н.УРТНАСАН: ТӨР, ХУВИЙН ХЭВШИЛ ХАМТРАН “ШИНЭ ХЭВИЙН БАЙДАЛ” ГЭДЭГ ТӨЛӨВЛӨГӨӨГ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ
Утаагүй, угааргүй, ухаалгаар хэрэглэе
НИЙГЭМ Н.УРТНАСАН: ТАРЬСАН МОДНЫ АРЧИЛГАА, ЦААШИД УРГУУЛАХ МЕНЕЖМЕНТ МАШ ЧУХАЛ
БОАЖ-ын сайд Н.Уртнасан: Тэрбум мод тарих үйл ажиллагааг гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ