Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан гадаадын иргэдэд АНУ агаарын хилээ нээхээр болов

2021-09-21

Энэ оны арваннэгдүгээр сараас эхлэн вакцинжуулалтад бүрэн хамрагдсан гадаадын иргэдэд агаарын хилээ нээх болсноо АНУ-ын засаг захиргаа өчигдөр зарлалаа.

Иргэдийг нь хилээрээ нэвтрүүлэх орнуудад Хятад, Их Британи, Ирланд, Энэтхэг, Өмнөд Африк, Бразил, Иранаас гадна Шенгений бүсэд багтдаг Европын орнууд багтаж байна.

АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор 2020 оны нэгдүгээр сард Хятад улсаас ирэх зорчигчдод анх хилийн хориг тавьж байсан юм. Үүний дараа дэлхийн бусад улс орнуудад мөн адил хилийн хориг тавьж байжээ.

Хориг яг хэзээнээс цуцлагдах хугацааг Цагаан ордон мэдэгдээгүй бөгөөд “арваннэгдүгээр сарын эхээр” гэсэн ерөнхий тов хэлсэн байна.

Харин гадаадаас эх орондоо ирж буй АНУ-ын иргэд хэрвээ вакцинжуулалтад хамрагдаагүй бол 24 цагийн дотор сөрөг гарсан шинжилгээний хариугаа үзүүлж, ирмэгцээ дахин шинжилгээ өгөх оношлуур худалдаж авсан байх ёстой гэнэ.

Шийдвэр гарсны дараа АНУ, Европын агаарын тээврийн компаниудын хувьцааны ханш өссөн байна.

АНУ-д хүлээн зөвшөөрөгдөөгүй вакцинаар дархлаажсан гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэх эсэхийг тус улсын Халдварт Өвчин Судлалын Төв шийдэхээр болсныг Цагаан ордноос мэдээлжээ.

Шаардлага хангасан гадаадын иргэд АНУ-д ирээд тусгаарлагдахгүй юм байна.

Мөн вакцинжуулалтад хамрагдах насанд хүрээгүй хүүхдүүдийг хилээр нэвтрүүлэх талаар төлөвлөж байгааг Цагаан ордноос мэдэгджээ.

Гэхдээ энэ шийдвэр зөвхөн агаараар АНУ-д зорчиж ирэх гадаадын иргэдэд үйлчилж, Канад, Мексикээс хуурай газраар нэвтрэх гадаадын иргэдэд хамаарахгүй юм байна.

 

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй