Хилийн боомтуудад ачаа эргэлтийг түргэсгэх асуудалд анхаарал тавихаа илэрхийлэв

2021-09-17

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэ сарын 16-17-нд Душанбе хотноо болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн уулзалтад оролцож байна.

Энэ үеэр тэрбээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзлаа. Уулзалтын үеэр талууд КОВИД-19 цар тахын нөхцөлд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг голлон ярилцав.

Шадар сайд С.Амарсайхан Монгол Улсын цар тахалтай тэмцэхэд БНХАУ-аас олгосон вакцины дэмжлэг ихээхэн тус болсныг онцлоод, хоёр талаас сүүлийн үед ярилцаж буй хилийн боомтуудаар ачаа бараа эргэлтийг сайжруулах, нүүрсний экспортын тээвэрлэлтийг нэмэх, Тяньжин боомтод хуримтлагдсан чингэлэг тээврийн бөөгнөрлийг бууруулахад анхаарал хандуулахыг хүсэв.

614319b03cd3d-300x142 Хилийн боомтуудад ачаа эргэлтийг түргэсгэх асуудалд анхаарал тавихаа илэрхийлэв

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын цар тахлыг даван туулах хүч чармайлтад БНХАУ цаашид  ч вакцин болон санхүүгийн дэмжлэг олгоход бэлэн байгааг илэрхийлэв. Мөн Тяньжин боомтод хуримтлагдсан чингэлэг тээврийн бөөгнөрлийг арилгах, хилийн боомтуудаар ачаа бараа эргэлтийг түргэсгэх асуудалд Хятадын талаас үргэлжлүүлэн анхаарал тавихаа илэрхийлэв. Түүнчлэн талууд ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагаа, ялангуяа эдийн засаг, дэд бүтцийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Энэ онд ШХАБ-ын 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахимаар оролцож, Шадар сайд С.Амарсайхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бие төлөөлөгчөөр оролцож байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Нэмэлт дархлаажуулалтад 189 мянга гаруй хүн хамрагджээ
УИХ-ын чуулганаар 2022 оны төсвийг хэлэлцэнэ
Өнөөдөр 4438 иргэнийг дархлаажуулна
Өдөртөө 1-3 градус дулаан байна
Өдөртөө 1-3 градус дулаан байна
Нөхөн сонгуульд санал өгсөн сонгогчид нэмэлт санал хураалтад оролцохгүй
Монгол Улсын өр 33 тэрбум долларт хүрчээ
Тяньжин боомтод саатсан Монголын 4575 чингэлэг ачааг өвлөөс өмнө шийдвэрлэнэ
ЭМД-ын сангаас КОВИД-19-ийн тусламж үйлчилгээнд ₮204 тэрбумыг зарцуулсны ₮166.9 тэрбум нь эмнэлгүүдэд ногджээ
“Squid Game” шинэ дээд амжилт тогтоосныг Нэтфликс компани мэдэгджээ
Нийслэлд өнөөдөр 4238 иргэнийг дархлаажуулна
Улаанбаатарт 11-13 градус дулаан байна
Л.Оюун-Эрдэнэ, Ли Көчян нарын уулзалтаар Гашуунсухайтад саатсан нүүрсийг яаралтай татан авах тохиролцоонд хүрэв
“Дэлхийн зөн” ОУБ-аас Эрүүл мэндийн яаманд 132 эмнэлгийн хэрэгсэл, төхөөрөмж хандивлажээ
Нутгийн зарим хэсэгт цас орж, хүйтэрнэ
Английн “Ньюкасл” Дэлхийн хамгийн баян эзэнтэй хөлбөмбөгийн клуб болов
О.Энхзаяа: Нийслэлийн хэмжээнд гуравдугаар тунг 170 мянган гаруй хүн хийлгээд байна
Хувийн хэвшлийнхэн өрхийн эмнэлгүүдэд автомашинтай жолоочоор дэмжлэг үзүүлж эхэллээ
Өнөөдөр суурин 36 цэгт 3138 иргэнийг дархлаажуулна
“Осло-2021”: Чөлөөт бөхийн эмэгтэй баг гуравдугаар байрт шалгарлаа