Ахмад дайчин 100 настайгаа золголоо

2021-05-17

1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин, чөлөөнд байгаа дэд хурандаа Т.Бат-Очир гуай өнөөдөр 100 насныхаа их ойтой золголоо.

Ахмад дайчин Төмөрийн Бат-Очир 1921 оны 5 дугаар сарын 15-ны өдөр одоогийн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт төржээ.

Тэрээр 1950-1951 онд Цэргийн Ерөнхий сургуулийн Офицерын 6 сарын давтан курс, 1964-1966 онд ЗХУ-д Цэргийн холбооны академийн дээд курс, 1957-1960 онд тухайн үеийн Марксизм, Ленинизмийн оройн дээд сургуульд суралцаж төгссөн.

Т.Бат-Очир 1940 онд Нийслэл хотноо Цэргийн холбооны засварын төвд алба хааж эхэлсэн мөчөөс Ардын Армийн ариун жагсаалд 46 жилийн хөдөлмөр, зүтгэлээ зориулсан манлайлагч, хөдөлмөрч, дайчин зан чанартай ахмад холбоочин билээ.

Тэр 1945 оны Чөлөөлөх дайны хүнд нөхцөлд цэргийн холбооны техник хэрэгслийн найдвартай ажиллагааг хангахын зэрэгцээ цахилгааны гэрэлтүүлэг тавих, машины болон радио станцуудын хураагууруудыг цэнэглэх, шингэнийг сэлбэх, засварлах ажлыг амжилт дүүрэн гүйцэтгэснийг түүх мартах учиргүй.

Тэрхүү Чөлөөлөх дайны дараагаар олон арван офицер, ахлагч нар энх цагийн бүтээн байгуулалтад шилжсэн нөхцөлд ахлах дэслэгч Т.Бат-Очир Батлан хамгаалах яамны Шуудан тасгийн дарга, техникчээр томилогдон үүргээ үлгэр жишээ гүйцэтгэхийн хамт залуу үеэ цэргийн холбооны мэргэжилд сургах, төлөвшүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан юм.

Улмаар 1956 оноос Цэрэг ба Нийгмийг аюулаас хамгаалах яамны Холбооны засварын бүлгийн даргаар, 1967 оноос Ардын Армийн 013 дугаар ангийн захирагчийн орлогчоор, 1981-1986 онд Ардын Армийн 104 дүгээр ангид Засварын дарга, техникчээр бахархал дүүрэн ажилласныг нь бид хүндлэн бахархах нь зүйн хэрэг юм.

Энэ хугацаанд өөрийн унаган авьяас, мэргэжлийн ур чадвар, техникийн сэтгэлгээгээ ямагт хөгжүүлж улс, армийн хэмжээнд 10 гаруй шинэ бүтээл, оновчтой саналыг санаачлан хэрэгжүүлж, бүртгэлийн гэрчилгээг авсан нь өнөөгийн бидэнд нэн сургамжтай санагдана.

Т.Бат-Очир гуай сүүлийн жилүүдэд шүлэг, яруу найргийг ихэд сонирхон "Есөн манжлагат цагаан туг", "Цэргийн дайчин туг", "Цэргийн тангараг", "Жанжин тугийн намираа", "Цэргийн холбоо", "Ахмад холбоочид" зэрэг олон дууны шүлгийг бичиж, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын урын санд оруулсан авьяаслаг уран бүтээлч билээ. Түүний энэхүү авьяас, зүтгэлийг нь өндрөөр үнэлэн "Соёлын тэргүүний ажилтан" цолыг хүртээсэн бид ихэд бэлгэшээдэг билээ.

Эрхэм ахмад дайчны маань энгэрт тодоос тод гялалзах Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Байлдааны гавьяаны одон, "Алтан гадас" одон, Байлдааны медаль, Ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80, 90 жилийн ойн медаль, Монгол, Зөвлөлтийн "Бид ялав" медаль, ЗХУ-ын Байлдааны медаль, Жуковын медаль, Халхын голын байлдааны ялалтын 30, 40, 50 жилийн ойн медаль, БХЯ-ны Хүндэт тэмдэг, "БХЯ-ны Тэргүүний ажилтан" цол, тэмдэг, "Онц холбоочин" цол зэрэг нь чөлөөнд байгаа дэд хурандаа Т.Бат-Очирын гавьяат үйлсийг бүрнээ илтгэж буйг Та анзаарах биз ээ.

Дайнд оролцсон ахмад дайчин, Ардын Армийн "Анхны" тодотголтой "Онц холбоочин", чөлөөнд байгаа дэд хурандаа Төмөрийн Бат-Очир Танд 100 насны түүхт ойг тань тохиолдуулан баярын мэндчилгээг өргөн дэвшүүлж, эрүүл энх,

аз жаргал, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе.

Эрхэм Таны бие эрүүл, ухаан саруул байж, урт удаан наслан залуу хойч үеийнхнийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмрээ оруулсаар байх болно гэдэгт итгэл төгс байна.

Монгол төрийн буян заяа, Монгол цэргийн сүр хүч, Бүх цэргийн цэргийн Их хар сүлдний сүлд хийморь Таныг үеийн үед ивээх болтугай!

 

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй