Худалдаа, үйлчилгээний газруудаас 600 зөрчил илэрчээ

2021-05-17

2021 оны тавдугаар сарын 08-16-ны өдрүүдэд НМХГ-ын 206 улсын байцаагч хүнсний худалдааны 3647, хүнсний үйлдвэр 13, хоол үйлдвэрлэл үйлчилгээний 289, хүнсний бус бараа бүтээгдэхүүний худалдааны төв 400, бусад 1419 нийт 5768 газрыг шалгаж, 600 зөрчлийг илрүүлж, 290 буюу 48.3 хувийг арилгууллаа.

Үйл ажиллагаа нээгдсэн чиглэл болох кофе шоп 71, чийрэгжүүлэлтийн төв буюу фитнес, иогийн газар 41, сургалтын төв 24, бассейн 8 нийт 144 газар хяналт шалгалтад хамрагдаж, кофе шоп, чийрэгжүүлэх төв, бассейнууд хүчин чадлынхаа 50 хүртэлх хувьд буюу 50 хувийн дүүргэлттэй үйл ажиллагаа явуулж байна.

Шалгалтаар халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлээгүй 5, хязгаарласан үйл ажиллагаа эрхэлсэн 11 иргэн, гар дээрээс ил задгай худалдаа эрхэлсэн 1 иргэн нийт 17 аж ахуйн нэгж,иргэний үйл ажиллагааг зогсоож, илэрсэн зөрчлийг арилгуулах 10 заалт бүхий улсын байцаагчийн 3 албан шаардлага хүргүүлж, 10 хуулийн этгээд, хувь хүнд хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, 1 аж ахуйн нэгж, 4 иргэний хүнсний худалдааны газарт худалдаалагдаж байсан хадгалах хугацаа дууссан 8 нэр төрлийн 124 ширхэг, 112700 төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дотоод хяналтаар устгууллаа.

 

Эх сурвалж: НМХГ

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй