Үйлчилгээний газрууд вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон иргэдэд үйлчлэх зохицуулалттай

2021-05-17

Улсын Онцгой Комиссын шийдвэрээр 5 дугаар сарын 15-наас дөрвөн төрлийн үйл ажиллагааг нээхээр боллоо. Өнөөдрийн байдлаар 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарласан байгаа. Эрдэмтэн судлаачдын саналыг үндэслээд зарим хязгаарлалтыг цуцлахаар болж байна. Тодруулбал:

·      Кофе шопыг танхимдаа 50 хувийн дүүргэлттэй,

·      Бүх төрлийн сургалтыг 10 хүртэлх хүнтэй,

·      Чийрэгжүүлэх төвүүдийг /Фитнес/

·      Бассейнүүдийг 50 хувийн дүүргэлттэй нээхээр боллоо.

Үйл ажиллагаагаа нээж байгаа үйлчилгээний газрууд вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон иргэдэд үйлчлүүлэх зохицуулалттай байх юм. Нийслэл хотод вакцинд хамрагдах ёстой хүмүүсийн 95 хувь нь эхний тунд, 52 хувь нь давтан тунд хамрагдаад байгаа учраас тэдгээр иргэддээ үйлчилгээ нээж буй юм.

Урьдчилан мэдээлж байгаагийн шалтгаан нь тодорхой хэмжээнд дээрх байгууллагуудад бэлтгэл ажлаа хангах боломжийг нээж өгч байгаа юм.

Улсын Онцгой Комиссоос долоо хоногийн дараагаас нэмж 7 төрлийн үйл ажиллагааг нээхээр төлөвлөж байна. Хэдийгээр коронавируст халдварын тоо буурч байгаа ч нас баралт буурахгүй байна. Иймд бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг тухайн нөхцөл байдалтайгаа уялдуулан үе шаттайгаар нээгээд явах юм.

Түүнчлэн орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг энэ сарын 22-ноос нээхээр төлөвлөж байна. Хот хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах журам батлагдсан. Одоогийн байдлаар иргэд нийслэлээс орон нутаг руу зорчихдоо очих аймгийнхаа онцгой комиссоос зөвшөөрөл авч байна. Харин 22-ноос эхлээд аймгийн онцгой комиссоос зөвшөөрөл авахгүй.

Хот хооронд зорчих иргэдийг вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоносон гэсэн баримтыг нь үндэслээд явуулна. Вакцинд хамрагдаагүй бол PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй