Дэлхийн 130 сая хүн ашиглаж байгаа Covid-19 ERSDEL системийг ашиглах заавар

2021-04-19

Дэлхийн 60 гаруй орны 130 сая хүн ашиглаж, цар тахлын халдвартай тэмцэж буй систем монголчуудын хэрэглээнд албан ёсоор нэвтэрч эхэллээ.

Тус системийг Apple болон Google компани  Covid-19 цар тахлын эсрэг дэлхий нийтийн тэмцэлд хувь нэмрээ оруулах зорилгоор танилцуулсан бөгөөд УОК Монгол Улсад ашиглах Covid-19 ERSDEL нэрээр монголчуудад ашиглах боломжийг “E-Mongolia” дэмжлэгтэйгээр бүрдүүллээ.

Covid-19 ERSDEL систем нь иргэдэд коронавируст халдварт өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй мэдээлэх боломжийг олгох юм. Мөн халдвартай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандан судалгааны ажлыг нь хялбарчлахад үндсэн үүрэг нь оршино.

Covid-19 ERSDEL СИСТЕМ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

Цар тахлын халдварын шинжилгээний хариу эерэг гарсан хүмүүсийн гар утсанд Улсын Онцгой комиссын мэдээллийн нэгдсэн систем болох www.eruul.gerege.mn -с найман оронтой тоо бүхий нэг удаагийн баталгаажуулах код мессежеер ирнэ. Тухайн мессеж шинжилгээний хариу гарснаас хойш дөрюөн цагийн дотор халдвар авсан иргэний гар утсанд илгээгдэнэ.

Мессежээр ирсэн найман оронтой тоо бүхий баталгаажуулах кодоо Covid-19 ERSDEL системд та 24 цагийн дотор хуваалцаж, өөрт ойр байсан хүмүүст халдварт өртсөн байж болзошгүй талаарх сэрэмжлүүлгийг хүргэх болно. Энэ үед таны хувийн болон байршлын талаарх мэдээлэл Covid-19 ERSDEL системд хадгалагдахгүй мөн цааш дамжуулагдахгүй гэдгийн санаарай.

Энэ найман оронтой тоо бүхий баталгаажуулах кодыг бусадтай хуваалцсанаар Covid-19 вирусийн тархалтыг бууруулах, гэр бүл, хайртай дотнын хүмүүсээ цар тахлаас хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах боломжтой юм.

Covid-19 ERSDEL СИСТЕМД ЮУГ АНХААРАХ ВЭ?

  • Энэ систем нь Bluetooth технологийг ашиглан хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дарааллыг үүсгэдэг тул таны гар утасны Bluetooth асаалттай байх ёстой. Bluetooth нь асаалттай байснаар таны гар утасны цэнэгт ачаалал үзүүлэхгүй.
  • Энэ систем нь тухайн иргэний байршлын мэдээллийг хянахгүй, цуглуулахгүй
  • Таны хувийн мэдээллийг цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй.
  • Дата унахгүй
  • Хэрвээ та халдвартай хүнтэй ойр байж халдварт өртсөн байж болзошгүй бол танд мэдэгдэнэ.

Хэрвээ та iPhone хэрэглэгдэг бол үйлдлийн систем нь 12.5, 13.7 хувилбар эсхүл түүнээс хойших хувилбарууд дээр “Settings” цэсээс тохиргоо хийх боломжтой.

iOS -Settings – Exposure Notification -“Turn On Exposure Notifications” хийж идэвхжүүлнэ. Үргэлжлүүлэх товч дараад тэндээс Монгол Улсыг сонгож AGREE буюу ЗӨВШӨӨРӨХ товч дарна.

Харин Android үйлдлийн системтэй бол Playstore -оос Covid-19 ERSDEL аппликейшныг татаж авснаар ашиглах боломжтой.

Android утасны хувьд Play Store-оосоо Ersdel гэсэн түлхүүр үгээр хайлт хийж “Covid-19 Эрсдэл” апплейкшн суулгаж зөвшөөрөх товчийг дарснаар идэвхжинэ.

Мөн та тус системийг монгол хэл дээр ашиглах бол утасныхаа хэлийг монгол хэл дээр солиорой.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Сонгуулийн тухай хуулийг өргөн барихыг хойшлууллаа
Халаасны хулгайч нартай хамтардаг гар утасны ченжүүдийг илрүүлжээ
Отгонтэнгэр их сургууль Олон улсын стандартын 2 дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа.
Отгонтэнгэр их сургуулийн багш нарын орчуулсан "Индра Ганди захирах зөн" номын нээлт боллоо
Өнөөдөр Улаанбаатарт 21 хэм дулаан
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн 75 оюутанд батламж гардуулав
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
“Quad”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ
'BAIGALI“ аппликейшнд 3000 зүйлийн амьтан, ургамлын мэдээлэл багтжээ
Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Замын-Үүдээр задгай вагоны тээврийг нэвтрүүлж эхэллээ
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОЖ БАЙНА
Шанхай хотод хатуу хөл хорио тогтоохоор болжээ
Уилл Смит тайзан дээр гаргасан үйлдлийнхээ төлөө Крис Рокоос уучлалт гуйлаа
Cургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна
Европын холбооны Erasmus+ төслийн хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалт” үндэсний хэлэлцүүлэг болно
Гашуунсухайт боомтоор өдөрт 200 тээврийн хэрэгсэл нэвтэрч буйг ирэх сарын 1-нээс 300 болгоно
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ?
Японд барилгын ган арматур сүүлийн 14 жилийн хугацаанд дээд цэгтээ хүртэл өсжээ