- Нийгэм
ЭМЯ: 45 тохиолдол шинээр бүртгэгдлээ
2021-03-01
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Улсын хэмжээнд хоёрдугаар сарын 28-нд коронавирусний халдвар илрүүлэх PCR шинжилгээ хийхэд 45 хүнд халдвар илэрлээ. Үүний 13 тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас илэрсэн байна. 29 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд болох бөгөөд ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдсан хүмүүсийн давтан шинжилгээгээр илэрчээ. Мөн гурван хүний халдвар авсан эх уурхай тодорхойлох хавьтал судлал явагдаж байна. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн.
Сүүлийн 24 цагт 50 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2.952 болсон бол үүнээс 2.299 тохиолдол эдгэрсэн" гэв.
Сэтгэгдэл үлдээх
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд