2020-12-18
Дэлхийн Шатрын Холбооны 91 дэхь Конгресс энэ сарын 1-6-ны өдрүүдэд боллоо. Уг Конгресс дээр Орхон аймаг, Эрдэнэт хотын уугуул, "Дагшаахүү" шатрын клубын тамирчин, БЗД-ийн 33-р сургуулийн сурагч, ОУМ Д.Батсүрэн Их мастер цолны болзол хангасан байна.
Түүний хувьд Дэлхийн Шатрын Холбооны стандарт гадаад чансаа бодолтоор гадаад чансаагаа +23.2-оор нэмэгдүүлж гадаад чансаа 2500 давсан амжилтаар шатрын спортын ноён оргил болох ИХ МАСТЕР цол хүртэж байгаа аж. Ингэснээр Д.Батсүрэн Монгол улсын эрэгтэйчүүдийн 8 дахь Их мастер цолтон болж, Монгол улсын хамгийн залуудаа шатрын спортын Их мастер цолонд хүрсэн тамирчны рекорд амжилтыг 16 настай шинэчлэн тогтоож байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд