Д.Нямхүү: Дахин хоёр хүн эмчилэгдэж, ХӨСҮТ-ээс гарлаа

2020-05-19

Д.Нямхүү: Дахин хоёр хүн эмчлэгдэж, ХӨСҮТ-ээс гарлаа


Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020.05.18 өдөр нийт дөрвөн лабораторид 377 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. Сайхан мэдээ дуулгахад өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарч дараагийн тусгаарлах байр луу шилжсэн байна. Нийт батлагдсан тохиолдол 140, эдгэрсэн 26 боллоо. Эмчилгээнд 114 хүн байна. Өнөөдөр ХӨСҮТ-д 182 хүн эмчилгээ хяналтад байгаа. ТЕГ-ын хамт олон ХӨСҮТ-д оношлуур бэлэглэсэнд талархал дэвшүүлье. Өнөөдөр Энэтхэгээс ирж байгаа хүмүүсийн сорьцыг хурдан цуглуулж шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулна” гэлээ.

Мэдээллийн төгсгөлд коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрч гарсан хүмүүсээ хэрхэн хянаж байгаа талаарх сэтгүүлчийн асуултад Д.Нямхүү захирал “Эдгэрч гарсан хүмүүсийг ХӨСҮТ-өөс гарсны дараа 14 хоног сувилалд хянана. Сувилалд хянагдаж байхад 2-3 удаа шинжилгээ авна. Үүнийг эмчлэгч буюу тандалт судалгааны эмч нар зөвлөлдөж шийддэг. Өнөөдрийн байдлаар 11 хүн гэртээ гарсан. 15 хүн “Энх саран” сувилалд хяналтад байна. Гэртээ гарснаас хойш 14 хоногийн хяналтад байх тухай зөвлөгөө өгч байгаа. Эдгэрсэн иргэдийг дахин халдвар авахгүй гэдэгт бид баталгаа гаргаж чадахгүй. Дэлхий дахинд судалгаа хийж байна” гэсэн хариулт өглөө.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид ӨНӨӨДӨР мэтгэлцэнэ
Н.Түвшинбаяр МҮОХ-нд тамгаа авчирч өгчээ
М.Уранцэцэг Хөдөлмөрийн баатар цолоо ДАШТ-ий 4 дэх медалиар мялаалаа
Монголд байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд гарах-орох виз мэдүүлэх шаардлагагүй боллоо
Н.Түвшинбаяр МҮОХ-ны ТАМГЫГ буцааж өгнө гэжээ
Өнөөдөр 1189 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа
Ахлах ахлагч Э.Даваажамц 90 км зам туулаад байна
Худал мэдээлэл түгээсэн гэх Г.Ган-Очирыг баривчилжээ
Өнөөдөр 10260 иргэнийг дархлаажуулна
Д.СУМЪЯАБАЗАР: Улсын төсвөөс жил бүр 420 тэрбум төгрөгийг нийслэлд олгохоор болсон
Хатуу хөл хорио тогтоохгүй
Нийслэлийн 18-аас дээш насны иргэд 100 хувь I тундаа хамрагджээ
С.Батцэцэг, О.Насанбурмаа нар Польшийн нийслэл Варшавт барилдана
Урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль эхэллээ
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Монгол ноолуур анх удаа газраар Итали улс руу тээвэрлэгдлээ
Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусчээ
Зорилтот бүлгийн иргэдэд Файзер вакцин хийж байна
Тусгаарлан ажиглах байранд 6308 иргэн байна
2021 онд агаарын бохирдлоос гадна хөрс, ус, хогны асуудлыг чухалчилна