Узбекистанд их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулна

2020-05-15

Узбекистанд 2020 оны их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулахаар болсныг тус улсын Шалгалтын ерөнхий төвөөс мэдэгджээ.

Тус төвийн хэвлэлийн алба коронавирусийн цар тахлын улмаас тогтоосон байгаа хөл хорионы дэглэм их, дээд сургуульд элсэгчдийн бэлтгэлийн явцад тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлж байгааг онцлоод энэ онд их, дээд сургуульд элсэгчдийг цахимаар бүртгэж, элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр богино хугацаанд зохион байгуулахаар болсныг мэдэгдсэн байна. 

2020 оноос их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг 5 хичээлээр буюу заавал өгөх 3, сонголтоор өгөх 2  байхаар төлөвлөж байсан боловч цар тахлын улмаас энэ онд элсэлтийн шалгалтыг 2 хичээлээр элсэгчид өөрсдөө сонгож (заавал өгөх хичээлгүйгээр) өгөхөөр болжээ.

Түүнчлэн элсэлтийн шалгалтын байранд нэг дор шалгалт өгөх хүний тоо дээд тал нь 700 байхаар мөн элсэгч тус бүрт ногдох талбайг доод тал нь 3 метр байхаар тогтоосон байна. Шалгалтын байранд дор хаяж дөрвөн удаа халдваргүйжүүлэлт хийхээр тогтсон байна. Ариун цэврийн шаардлагыг харгалзан шалгуулагчид маск, бээлийтэй шалгалтаа өгөх бөгөөд шалгуулагч биеийн халууныг хэмжүүлсний дараа шалгалтын байранд нэвтрэн орох юм байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид ӨНӨӨДӨР мэтгэлцэнэ
Н.Түвшинбаяр МҮОХ-нд тамгаа авчирч өгчээ
М.Уранцэцэг Хөдөлмөрийн баатар цолоо ДАШТ-ий 4 дэх медалиар мялаалаа
Монголд байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд гарах-орох виз мэдүүлэх шаардлагагүй боллоо
Н.Түвшинбаяр МҮОХ-ны ТАМГЫГ буцааж өгнө гэжээ
Өнөөдөр 1189 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа
Ахлах ахлагч Э.Даваажамц 90 км зам туулаад байна
Худал мэдээлэл түгээсэн гэх Г.Ган-Очирыг баривчилжээ
Өнөөдөр 10260 иргэнийг дархлаажуулна
Д.СУМЪЯАБАЗАР: Улсын төсвөөс жил бүр 420 тэрбум төгрөгийг нийслэлд олгохоор болсон
Хатуу хөл хорио тогтоохгүй
Нийслэлийн 18-аас дээш насны иргэд 100 хувь I тундаа хамрагджээ
С.Батцэцэг, О.Насанбурмаа нар Польшийн нийслэл Варшавт барилдана
Урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль эхэллээ
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Монгол ноолуур анх удаа газраар Итали улс руу тээвэрлэгдлээ
Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусчээ
Зорилтот бүлгийн иргэдэд Файзер вакцин хийж байна
Тусгаарлан ажиглах байранд 6308 иргэн байна
2021 онд агаарын бохирдлоос гадна хөрс, ус, хогны асуудлыг чухалчилна