СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төв, Хэнтий аймгийн нутгаар цасан шуурга шуурч, цаг агаарын гамшигт үзэгдэл болно

2020-05-14

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төв, Хэнтий аймгийн нутгаар цасан шуурга шуурч, цаг агаарын гамшигт үзэгдэл болно

Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээллийг өгч байна.

Маргаашнаас эхлэн зүүн болон төвийн бүсийн зарим аймгуудаар хүчтэй цасан шуурга шуурч, гамшгийн түвшинд хүрч болзошгүй. Хөвсгөл Булган Сэлэнгэ Дархан-Уул Төв, Дундговь Өмнөговь Хэнтий Дорнод аймгуудад ажиллаж байгаа цаг уурын экспитецүүдийн ажлыг энэ сарын 17-ныг дуустал зогсоож байна.

Маргаашнаас төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 15, 16, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Зарим нутгаар байгаль, цаг агаарын гаралтай гамшигт үзэгдэл болох эрсдэлтэй байгааг анхаарууллаа.

Цаг агаарын гамшигт үзэгдлийн урьдчилсан сэргийлэх мэдээгээр маргааш өдөр Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Төв, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 24-26 м/сек зарим үед 34 м/сек хүрч хүчтэй шороон шуурга шуурна.

Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурганы гамшигт үзэгдэл ажиглагдана гэсэн мэдээг гаргасан.

Аюултай үзэгдэл Өвөрхангай, Өмнөговь, Дорнодын нутгаар Төв, Дорноговь аймгийн баруун хэсгээр салхи секунтэд 16-18 м/сек зарим үед 24 м/сек хүрч хүчтэй шороон шуурга шуурна гэсэн мэдээ гарсан.

Тавдугаар сарын 15, 16-ны өдөр Төв, Хэнтий аймгийн нутгаар цасан шуурга шуурч, цаг агаарын гамшигт үзэгдэл болж, эрс хүйтэрнэ гэдгийг онцгойлон анхаарууллаа. Энэхүү үзэгдэл нь 2008 оны тавдугаар сарын 26-27-нд дээрх аймгуудад тохиолдсон гамшигт үзэгдлүүдтэй маш төстэй байгааг албаныхан анхаарууллаа.  Тухайн үед 52 хүн амь үрэгдэж, 324 мянган мал хорогдож, цахилгааны 100 гаруй шон унаж, ноцтой хохирол учирсан. Тиймээс иргэд холын замд гарахгүй, цаг агаарын мэдээг сонсож ажил, байдлаа зохицуулахыг анхааруулж байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид ӨНӨӨДӨР мэтгэлцэнэ
Н.Түвшинбаяр МҮОХ-нд тамгаа авчирч өгчээ
М.Уранцэцэг Хөдөлмөрийн баатар цолоо ДАШТ-ий 4 дэх медалиар мялаалаа
Монголд байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд гарах-орох виз мэдүүлэх шаардлагагүй боллоо
Н.Түвшинбаяр МҮОХ-ны ТАМГЫГ буцааж өгнө гэжээ
Өнөөдөр 1189 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа
Ахлах ахлагч Э.Даваажамц 90 км зам туулаад байна
Худал мэдээлэл түгээсэн гэх Г.Ган-Очирыг баривчилжээ
Өнөөдөр 10260 иргэнийг дархлаажуулна
Д.СУМЪЯАБАЗАР: Улсын төсвөөс жил бүр 420 тэрбум төгрөгийг нийслэлд олгохоор болсон
Хатуу хөл хорио тогтоохгүй
Нийслэлийн 18-аас дээш насны иргэд 100 хувь I тундаа хамрагджээ
С.Батцэцэг, О.Насанбурмаа нар Польшийн нийслэл Варшавт барилдана
Урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль эхэллээ
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Монгол ноолуур анх удаа газраар Итали улс руу тээвэрлэгдлээ
Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусчээ
Зорилтот бүлгийн иргэдэд Файзер вакцин хийж байна
Тусгаарлан ажиглах байранд 6308 иргэн байна
2021 онд агаарын бохирдлоос гадна хөрс, ус, хогны асуудлыг чухалчилна