2020-05-13
Тархвар судлалын нөхцөл байдал тогтворжсоны улмаас ирэх даваа гаригаас Итали дахь ихэнх дэлгүүр, баар, ресторан, үсчин, гоо сайхны салонууд хуваарийн дагуу ажлаа үргэлжлүүлнэ.
Долоо хоногийн өмнө тэд зургадугаар сарын 1-ээс үйл ажиллагаагаа эхэлнэ гэж тооцож байсан. Гэвч төрөөс хүлээгдэж буй санхүүгийн дэмжлэгийг авч чадаагүй жижиг, дунд бизнес эрхлэгчид дампуурлын ирмэгт очоод байгаа байдал нь байгаа тул эрх баригчид нь ийнхүү нээх шийдвэр гаргажээ.
Тэд бүсийн эрх баригчдад “үйлчилгээний газруудыг хэн, хэзээ нээхийг” шийдэх боломжийг олгосон байна.
Ирэх пүрэв, баасан гаригт дээрх байгууламжийн үйл ажиллагааг дахин эхлүүлэх шалгуурыг тодорхойлно.
Гэсэн хэдий ч, “ухаалаг байдлаа хадгалах”-ыг уриалсан Италийн Сайд нарын танхим нь халдварын муруй дахин үүсч, вирус дахин ихсэж шаардлагатай бол арилжааны үйл ажиллагааг сэргээх үйл явцад хөндлөнгөөс оролцох онцгой эрхээ хадгалан үлджээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд