Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хоёр төрлийн зээлийн хэлэлцээрийн төсөл хэлэлцэнэ

2020-05-13

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том хэмжээний хуримтлуурын төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Яаралтай тусламжийн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх эрүүл мэндийн салбарын хөгжил төсөл 5-ийн нэмэлт санхүүжилт” болон “COVID-19 шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийн төсөл, Иргэнд 2020 онд газар өмчлүүлэх нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргана.

Мөн шатахууны хяналт шалгалт, нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэл, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг, Эрчим хүчний салбарын 2019-2020 оны өвлийн их ачааллыг давсан байдал, цаашид авах арга хэмжээний тухай танилцуулга сонсоно.


ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД:

  • Концессын нэмэлт гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай /Л.Оюун-Эрдэнэ/
  • Дэлхийн худалдааны байгууллагын эрх зүйн талаар зөвлөх төв байгуулах тухай хэлэлцээрт нэгдэн орох тухай /Д.Цогтбаатар/
  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том хэмжээний хуримтлуурын төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Ч.Хүрэлбаатар/
  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Яаралтай тусламжийн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх эрүүл мэндийн салбарын хөгжил төсөл 5-ийн нэмэлт санхүүжилт” болон “COVID-19 шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийн төсөл /Ч.Хүрэлбаатар/
  • Журам батлах тухай /Ё.Баатарбилэг/
  • Иргэнд 2020 онд газар өмчлүүлэх нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай /Х.Баделхан/
  • Үндэсний хөтөлбөр батлах тухай /Б.Энх-Амгалан/
  • Жагсаалт батлах тухай /Д.Сумъяабазар/
  • Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Д.Сумъяабазар/
  • Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Д.Сумъяабазар/
  • Жагсаалт батлах тухай /Д.Сумъяабазар/
  • Бусад асуудал /У.Хүрэлсүх/

ТАНИЛЦУУЛАХ АСУУДЛУУД

  • Шатахууны хяналт шалгалтын тухай танилцуулга /Ө.Энхтүвшин/
  • “Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн тодотгол”-ын хэрэгжилтийн тухай танилцуулга /Л.Оюун-Эрдэнэ/
  • Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн тухай танилцуулга /Б.Энх-Амгалан/
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн тухай танилцуулга /Д.Сумъяабазар/
  • Эрчим хүчний салбарын 2019-2020 оны өвлийн их ачааллыг давсан байдал, цаашид авах арга хэмжээний тухай танилцуулга /Ц.Даваасүрэн/

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Сонгуулийн тухай хуулийг өргөн барихыг хойшлууллаа
Халаасны хулгайч нартай хамтардаг гар утасны ченжүүдийг илрүүлжээ
Отгонтэнгэр их сургууль Олон улсын стандартын 2 дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа.
Отгонтэнгэр их сургуулийн багш нарын орчуулсан "Индра Ганди захирах зөн" номын нээлт боллоо
Өнөөдөр Улаанбаатарт 21 хэм дулаан
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн 75 оюутанд батламж гардуулав
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
“Quad”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ
'BAIGALI“ аппликейшнд 3000 зүйлийн амьтан, ургамлын мэдээлэл багтжээ
Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Замын-Үүдээр задгай вагоны тээврийг нэвтрүүлж эхэллээ
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОЖ БАЙНА
Шанхай хотод хатуу хөл хорио тогтоохоор болжээ
Уилл Смит тайзан дээр гаргасан үйлдлийнхээ төлөө Крис Рокоос уучлалт гуйлаа
Cургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна
Европын холбооны Erasmus+ төслийн хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалт” үндэсний хэлэлцүүлэг болно
Гашуунсухайт боомтоор өдөрт 200 тээврийн хэрэгсэл нэвтэрч буйг ирэх сарын 1-нээс 300 болгоно
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ?
Японд барилгын ган арматур сүүлийн 14 жилийн хугацаанд дээд цэгтээ хүртэл өсжээ