ЭЕШ-д бэлтгэх давтлага эхэллээ

2020-05-12

Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчдад элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг өчигдрөөс эхлүүллээ.

ЭЕШ-д бэлтгэх давтлага зохион байгуулахад мөрдөх зааврыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/220 тоот тушаалын хавсралтаар баталж, нийслэл, дүүрэг орон нутгийн боловсролын байгууллагуудад хүргүүлсэн. Мөн “Цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний төлөвлөгөө, удирдамж”-ийг баримтлан ажиллахыг дээрх тушаалаар үүрэг болгосон.

Энэ дагуу анги танхимын ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, эрүүл мэндийн байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан зөвлөмжийг баримтлан багш сурагчдын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан орчин нөхцөл бүрдүүлж, тогтоосон дэглэмийг баримтлан сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж буй юм.

Энэ хичээлийн жилд нийт 28567 хүүхэд 12 дугаар ангид суралцаж байна. Өмнөх жилийн төгсөгчдийн хүсэлтийг оролцуулан 32 мянган хүүхэд ЭЕШ-д бүртгүүлжээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Ахмад дайчин 100 настайгаа золголоо
ЭМЯ: Коронавирусийн шинэ тохиолдол 533 бүртгэгдэж, ДОЛООН хүн нас баржээ
Тавдугаар сарын 22-ноос орон нутаг руу зорчуулах ЖУРАМ
Худалдаа, үйлчилгээний газруудаас 600 зөрчил илэрчээ
Зуслангийн чиглэлд нөөцийн махны цэг шинээр ажиллуулж байна
МҮБХ: Допинг хэрэглэсэн нь тогтоогдвол барилдах эрхийг 4 жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгоно
Тусгай үүргийн онгоцоор 163 иргэн эх орондоо иржээ
Үйлчилгээний газрууд вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон иргэдэд үйлчлэх зохицуулалттай
Азийн хотууд байгалийн эрсдэлд өртжээ
Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна
Зуслангийн чиглэлд нийтийн тээвэр үйлчилж байна
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
А.Амбасэлмаа гавьяат ажилтан цолоор энгэрээ мялаалаа
ЭМЯ: Коронавирусийн шинэ тохиолдол 515 бүртгэгдэж, долоон хүн нас баржээ
ЭМЯ: Спутник V вакциныг 55-аас дээш насныханд хийх зохицуулалт хийсэн
Хөвсгөл аймгийн Ханх, Рэнчинлхүмбэ суманд гурван удаа газар хөдөлжээ
ЖО БАЙДЕН: Дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэд амны хаалт зүүхгүй байж болно
Улсын хэмжээнд 5000 гаруй иргэн тусгаарлагдаж байна
Төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллана
Туул голд машинтайгаа живсэн 4 иргэнийг аварчээ