Хөнгөлөлттэй эмээр үйлчилдэг зарим эмийн санд хяналт шалгалт хийжээ

2020-05-12

Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий зарим эмийн сангийн даатгуулагчдад хөнгөлөлттэй эмээр үйлчлэх хугацаанд эмийн сангийн ачаалал, зайлшгүй шаардлагатай эмийн нөөц, хөнгөлөлттэй эмээр үйлчлүүлж буй даатгуулагчдад ямар нэг хүндрэл, чирэгдэл үүсч буй эсэхийг тодруулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх зорилготой явцын хяналт шалгалтыг энэ сарын эхний долоо хоногт сонгон авсан 60 эмийн санд хийж гүйцэтгэлээ.

Шалгалт нь “COVID-19” халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргасан заавар зөвлөмжийг баримтлан ажиллаж байгаа эсэх, хөнгөлөлттэй эмээр сард үйлчилсэн хугацаа, эмийн хангалт, цахим системийн ажиллагааг шалгах чиглэлүүдийн хүрээнд хийгдлээ.

Хяналт шалгалтаар зарим эмийн сан халдварын нөхцөл байдалтай холбогдон гарсан заавар зөвлөмжийг баримтлаагүй, өрхийн эмч цахим жорын дугаарыг алдаатай бичих, өвчний онош бичээгүй байх, оношид тохироогүй эм бичих, шаардлагатай эмийн татан авалт, нөөц бүрдүүлэлт хангалтгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн.

Энэ нь эргээд даатгуулагчдад чирэгдэл үүсгэж жорд бичигдсэн эмээ дутуу авах, эмийн тун болон цахим жорын дугаар буруугаас өрхийн эрүүл мэндийн төвд дахин очиж жор бичүүлэх, төсөв дуусаагүй эмийн сан хайх, урт дараалалд удаан хугацаагаар зогсох зэрэг хүндрэлүүд үүсгэх гол нөхцөл болж байлаа.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас иргэдэд хөнгөлөлттэй эмээр үйлчлэх үйлчилгээг цахимжуулан байнга хөгжүүлэлт хийж байгаа ч тухайн эмийн сангийн программ хангамжийн техникийн хүчин чадал болон ажилтны програмын мэдлэг дутмаг байдлаас зарим тохиолдолд цахим системд үүссэн доголдлыг даатгуулагчдад “Эрүүл мэндийн даатгалын цахим систем нь болохгүй байна” гэсэн ташаа мэдээлэл өгч иргэдийн дунд зохиомол бухимдал үүсгэх нэг шалтгаан болоод байгаа юм.

Мөн даатгуулагч иргэд ажлын цаг эхлэхээс 4-5 цагийн өмнө ирж дугаарлан зогсох, шаардлагагүй эм авах, нөөцлөх, нэг хүн 3-аас дээш цахим жор бичүүлж ирэх, эмийн сангаас тавьсан шаардлагыг биелүүлэхгүй хүн хоорондын зайг баримтлахгүй нийтлэг дутагдал илэрч байлаа.

Дээрхи зөрчил дутагдлуудыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх ажлуудыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас үе шаттайгаар гүйцэтгэн ажиллаж эхлээд байна.

Эх сурвалж: ЭМД

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх улирлаас 6.6 хувиар өслөө
Үндсэн хуулийн цэц хуралдана
Энэ жилийн хамгийн үнэтэй 10 автомашины брэнд
Б.Хурц нарын есөн хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно
Д.Нямхүү: Дахин хоёр хүн эмчилэгдэж, ХӨСҮТ-ээс гарлаа
Баянзүрх дүүрэгт МАН-аас рейтинг өндөртэй улстөрчид үзэх нь
Хулгайлсан автомашиныхаа арлын дугаарыг өөрчлөн зарж борлуулах гэж байсныг илрүүллээ
Хотын төвийн авто зогсоолуудыг нэгдсэн менежментэд оруулж эхэллээ
Алтанбулаг боомтоор орж ирсэн 205 иргэнийг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлажээ
Улаанбаатар хотод эм, эмнэлэгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулна
Узбекистанд их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулна
Шүүх Э.Оюунболд аваргын нэхэмжлэлийг хэрхэн шийдэх вэ?
БНХАУ-ын пуужин Атлантын далайд унаж дэлбэрчээ
Хахууль авсан хэрэгт холбогдсон шүүгчдийн гэм буруутай, эсэхийг хэлэлцэж эхэллээ
Сонгуулийн маргааш л бут үсрэх Ардчилсан намын түр эвлэрэл
COVID-19: Халдварласан хүний тоо 4,525,000 давж, 303,371 хүн нас баржээ
Хамгийн олон хууль санаачилж батлуулсан гишүүд
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ авах сүүлийн хугацаа энэ сарын 19
Хэнтий аймагт орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлана
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!