Ялалтын агуу үйлсэд оруулсан Монгол Ард Улсын хувь нэмрийг ОХУ хэзээ ч мартахгүй

2020-05-08

ОХУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА

ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД И.К.АЗИЗОВЫН

ЯЛАЛТЫН БАЯРЫН ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт монгол найз нөхөд өө!

Энэ онд 1941-1945 оны Аугаа их Эх орны дайнд Ялалт байгуулсны 75 жилийн ой тохиож байна. Ялалтын баярын өдөр та биднийг нэгтгэдэг. Эл өдөр бид Германы фашизм болон түүний дагуулуудыг ялахад хувь нэмрээ оруулсан дайчин цэргүүд, тэдний арыг дааж байсан ажилчин хөдөлмөрч хүн бүхний гэгээн дурсгалыг мөнхжүүлэн дурсдаг билээ.

Ялахын төлөө бид асар их өндөр үнийг төлсөн. Дайсан манай олон мянган хотыг сүйтгэж, хэдэн арван мянган тосгонуудыг шатааж, сая сая хүний​​аминд хүрсэн. Дайсантай нүүр тулахдаа тууштай, зоригтой, эв нэгдэлтэй байж чадсанаар эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалж, Европын олон улс орнуудыг чөлөөлж, дэлхий ертөнцийг үхэл, боолчлолоос аварсан.

Аугаа их Эх орны дайн нь Зөвлөлтийн ард түмнүүд болон Монголын ард түмний бат бөх найрамдлыг бататгав. Ялалтын агуу үйлсэд оруулсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тэрхүү чухал хувь нэмрийг Оросын Холбооны Улсад болон хуучин ЗСБНХУ-ын улс орнуудад хэзээ ч мартахгүй. 1939 онд Зөвлөлтийн цэргүүдийн хамтаар Японы милитаристуудыг Халхын гол дээр зогсоож, дараа нь нацистын түрэмгийлэгчдийн эсрэг тулалдаж байсан Улаан армид ихээхэн туслалцаа үзүүлж, 1945 онд Квантуны армийг бут цохиход оруулсан хувь нэмрээрээ монголчууд зүй ёсоор бахархах учиртай. Монгол Улсад тэрхүү түүхийн сургамжийг үл мартаж, болсон явдлыг гажуудуулах гэсэн оролдлогуудыг эсэргүүцэж, манай улс орнуудын, ард түмний баатарлаг хамтын гавьяаг зохих ёсоор хүндэтгэдэгт бид ихээхэн талархдаг.

Та бүхэнд Аугаа Ялалтын баярын мэнд хүргэе!

Коронавирусын тахлын улмаас энэ жил Оросын Холбооны Улсад зохион байгуулахаар төлөвлөж байсан Ялалтын баярын ёслолын арга хэмжээнүүдийг хойшлуулсан ч цуцлаагүй юм. Мэдээж, баярын арга хэмжээнүүд цаг тухайдаа явагдах болно. Хамтын сайхан түүхээ цаашдаа ч гэсэн хамтын хүчээр хамгаалцгаая!

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй