Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна

2019-12-27

tsag agaar зурган илэрцүүд

Маргааш ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2019 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 27-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 7-12 метр, Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 11-16 градус, Алтай өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө бүх нутгаар 12-17 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 30-32 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

2019 ОНЫ АРВАНОХОЁРДУГААР САРЫН 28-НААС 2020 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 01-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:

Арванхоёрдугаар сарын 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 30-35 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. 30-ны өдөр нутгийн баруун хэсгээр, 31-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

эх сурвалж news.mn

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх улирлаас 6.6 хувиар өслөө
Үндсэн хуулийн цэц хуралдана
Энэ жилийн хамгийн үнэтэй 10 автомашины брэнд
Б.Хурц нарын есөн хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно
Д.Нямхүү: Дахин хоёр хүн эмчилэгдэж, ХӨСҮТ-ээс гарлаа
Баянзүрх дүүрэгт МАН-аас рейтинг өндөртэй улстөрчид үзэх нь
Хулгайлсан автомашиныхаа арлын дугаарыг өөрчлөн зарж борлуулах гэж байсныг илрүүллээ
Хотын төвийн авто зогсоолуудыг нэгдсэн менежментэд оруулж эхэллээ
Алтанбулаг боомтоор орж ирсэн 205 иргэнийг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлажээ
Улаанбаатар хотод эм, эмнэлэгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулна
Узбекистанд их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулна
Шүүх Э.Оюунболд аваргын нэхэмжлэлийг хэрхэн шийдэх вэ?
БНХАУ-ын пуужин Атлантын далайд унаж дэлбэрчээ
Хахууль авсан хэрэгт холбогдсон шүүгчдийн гэм буруутай, эсэхийг хэлэлцэж эхэллээ
Сонгуулийн маргааш л бут үсрэх Ардчилсан намын түр эвлэрэл
COVID-19: Халдварласан хүний тоо 4,525,000 давж, 303,371 хүн нас баржээ
Хамгийн олон хууль санаачилж батлуулсан гишүүд
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ авах сүүлийн хугацаа энэ сарын 19
Хэнтий аймагт орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлана
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!