Арванхоёрдугаар сар гарсаар 23 хүн осгож нас баржээ

2019-12-27

цагдаагийн машин зурган илэрцүүд

Цагдаагийн байгууллагаас баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажилладаг.  Энэ жилийн хувьд “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн зохион байгуулсан. Уг арга хэмжээний үед ямар төрлийн гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлсэн талаар Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн мэдээлэл хийсэн. 

Нийслэлийн хэмжээнд арванхоёрдугаар сар гарсаар 2623 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Өмнөх онтой харьцуулахад гэмт хэрэг 630 буюу 19.4 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Хулгайлах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд 10-20 хувиар буурсан байна. Гэвч халаасны хулгайн гэмт хэрэг хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учруулах, зодож гэмтээх тохиолдол нэлээдгүй бүртгэгдэж байгааг Л.Амармөрөн хэллээ.

Тиймээс цаашид шинэ жилийнхээ баярыг тэмдэглэж амжаагүй аж ахуй нэгж байвал хамт олондоо тавих анхаарлаа сайжруулах шаардлагатай. Мөн хамт олноороо баяр тэмдэглэчихээд нэгнээ хүргэж өгдөггүй, хоорондоо зодож маргалддаг. Улмаар харих замдаа осгож нас барах тохиолдол бүртгэгдсээр байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Тухайлбал арванхоёрдугаар сар гарсаар 23 хүн осгож, хөлдөж нас барсан байна. Мөн архины гүн хордлогын улмаас 26 хүн амиа алджээ. Иймд гудамж талбайд ухаангүй байдалтай хэвтэж байгаа хүнтэй таарвал яаралтай эмнэлэг болон цагдааагийн байгууллагад мэдээллийг шуурхай хүргэхийг зөвлөлөө.

Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн “Арванхоёрдугаар сард согтууруулах ундааны хэрэглээ Улаанбаатар хотын хэмжээнд маш их нэмэгдсэн. Улаанбаатар хотын эрүүлжүүлэх байранд энгийн өдрүүдэд 200-205 хүн эрүүлжүүлэгддэг бол шинэ жилийн баярын өдрүүдэд 300 гаруй хүн өдөрт эрүүлжүүлэгдэж байна. Цэнгээний газрын тарах цагаар өдөр шиг хөдөлгөөн үүсч, автомашины түгжрэл үүсдэг. Хүүхдийн 100 орчимоор хэд хэдэн том баарны үүдэнд түгжрэл үүсч байна” гэлээ.

Энэ сард халаасны хулгайн 86 гэмт хэрэг гарсан. Иймд зах худалдааны төвөөр баярын ширээний хүнсээ бэлтгэхээр явахдаа анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй үйлчлүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

эх сурвалж eagle.mn

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй