Мансууруулах бодис дахин хэрэглэсэн иргэдийн ялыг биечлэн эдлүүлэхээр болжээ

2019-12-26

мансуурлах бодис зурган илэрцүүд

Энэ оны 10 дугаар сард Нийслэл, дүүргийн прокурорын газруудаас Цагдаагийн Ерөнхий газрын  Хар тамхитай тэмцэх газартай хамтран шүүхээс согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, үүрэг хүлээлгэсэн хүмүүсийг дахин энэ төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг гэнэтийн байдлаар шалгаж, шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулжээ.

Тус шалгалтаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтанд байсан 5 хүн шүүхээс хязгаарлалт тогтоосон хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас дээрх 5 хүний албадлагын арга хэмжээг  хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхээс хүн тус бүрт 2 жилийн хорих ял  оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Тус прокурорын газраас өнгөрсөн 11 дүгээр сард Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, дүүргийн Цагдаагийн газартай  хамтран дээрх шалгалтыг дахин явуулсан байна. Шалгалтаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис 1 хүнээс илэрсэн тул уг зөрчлийг шалгуулахаар дүүргийн Цагдаагийн газарт шилжүүлжээ.

эх сурвалж eagle.mn

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх улирлаас 6.6 хувиар өслөө
Үндсэн хуулийн цэц хуралдана
Энэ жилийн хамгийн үнэтэй 10 автомашины брэнд
Б.Хурц нарын есөн хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно
Д.Нямхүү: Дахин хоёр хүн эмчилэгдэж, ХӨСҮТ-ээс гарлаа
Баянзүрх дүүрэгт МАН-аас рейтинг өндөртэй улстөрчид үзэх нь
Хулгайлсан автомашиныхаа арлын дугаарыг өөрчлөн зарж борлуулах гэж байсныг илрүүллээ
Хотын төвийн авто зогсоолуудыг нэгдсэн менежментэд оруулж эхэллээ
Алтанбулаг боомтоор орж ирсэн 205 иргэнийг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлажээ
Улаанбаатар хотод эм, эмнэлэгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулна
Узбекистанд их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулна
Шүүх Э.Оюунболд аваргын нэхэмжлэлийг хэрхэн шийдэх вэ?
БНХАУ-ын пуужин Атлантын далайд унаж дэлбэрчээ
Хахууль авсан хэрэгт холбогдсон шүүгчдийн гэм буруутай, эсэхийг хэлэлцэж эхэллээ
Сонгуулийн маргааш л бут үсрэх Ардчилсан намын түр эвлэрэл
COVID-19: Халдварласан хүний тоо 4,525,000 давж, 303,371 хүн нас баржээ
Хамгийн олон хууль санаачилж батлуулсан гишүүд
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ авах сүүлийн хугацаа энэ сарын 19
Хэнтий аймагт орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлана
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!