Барилгын салбарын өсөлт удааширч байна

2019-12-25

Засгийн газрын санхүүжилт ирэх жил гурав дахин хумигдана

Барилгын салбарын өсөлтийг хангаж, орон сууцны борлуулалтыг дэмжихэд 60 тэрбум төгрөг хангалттай санхүүжилт биш

Ипотекийн зээлийн зах зээлийг ирэх оноос Засгийн газар тодорхойлно. Сүүлийн зургаан жил энэ зах зээл 5.3 дахин өссөн нь 2013 оноос жилийн найман хувийн зээлийн хүүтэй орон сууцны хөтөлбөр хэрэгжсэнтэй холбоотой. Тэгвэл 2020 онд хөтөлбөрөөс Монголбанк гарч, төрийн оролцоо улам нэмэгдэх гэж байна. 

ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн хүрээнд төв банк дээрх найман хувийн зээлийн хөтөлбөрөөс гарахаар төлөвлөж буй. Гэвч 5.3 дахин өссөн зах зээлийн эрч доорх шалтгаанаар саарахаар байна. Улсын төсөвт 60 гаруй тэрбум төгрөг ипотект хуваарилсан нь барилгын салбарт уналт авчрах эрсдэлтэйг эдийн засагч Ч.Хашчулуун анхааруулсан юм.

60 тэрбум төгрөг барилгын салбарт, түүний дотор орон сууцны борлуулалтыг дэмжих хэмжээний хангалттай санхүүжилт биш гэдгийг тэрбээр хөндсөн юм. Энэ онтой харьцуулахад Засгийн газрын санхүүжилт ирэх жил гурав дахин хумигдах ба төв банк хөтөлбөрөөс гарах тул одоогийн санхүүжилт дахин багасна гэсэн үг. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хамгийн их хөрөнгө оруулалт барилгын салбарт хийгдсэн билээ.

Тиймээс барилгын салбарыг дэмжих замаар эдийн засгийн өсөлтийг хадгалах боломж байна. Тодруулбал, ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэх нь эргээд барилгын салбарын удаашралыг сааруулах ач холбогдолтой хэмээн Ч.Хашчулуун тэмдэглэлээ. Салбарын яамны мэдээллээр уг нь 30 гаруй мянган орон сууц зах зээлд эзнээ хүлээж байна.

Манай улсын эдийн засаг энэ оны гуравдугаар улирлын байдлаар 6.3 хувиар өссөн. Он гарснаас хойш эдийн засгийн өсөлт суларч байгаа нь энэ. Ирэх онд ч ДНБ-ий өсөлт уруудах төлөвтэй байна. Тиймээс уул уурхайгаас хамаарал багатай барилгын салбараа дэмжихгүй бол эдийн засгийн өсөлт буурахаар байгаа юм. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны таамаг ч үүнийг батална.

Ипотект нийт 95 мянга гаруй иргэн хамрагдсан бөгөөд ирэх онд 100 мянгад хүрэхээр байна. Энэ он гарснаас хойш орон сууцны үнэ тогтворжиж буй. Хэрэв борлуулалт буурсаар байвал зах зээл дэх нийлүүлэлт улам нэмэгдэнэ. Манай улсын эдийн засгийн өсөлтийг барилга, уул уурхай, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбар бүрдүүлж байна.

Эх сурвалж: GOGO.mn

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй