Ухаант нохой бяцхан эзнээ осгоохгүйн тулд хоёр хоног дарж хэвтжээ

2019-12-23

Ухаант нохой бяцхан эзнээ осгоохгүйн тулд хоёр хоног дарж хэвтжээ

ОХУ-ын Алтайн хязгаар улсынхаа хамгийн хүйтэн газрын нэг. Энд өвлийн шөнө гудамжинд үлдсэн хүн өглөө нь амьд сэрэх магадлал тун бага. Тэгвэл энэ хүйтэн нутагт нэг ийм явдал болжээ.

Хөршийнх нь нохой шатан дээрээ хоёр хоног босолгүй хэвсэнийг хажуу айлынх нь хүмүүс анзаараад юу болсныг мэдэхээр очсон байна. Хоёр хоног цас орсон тул нохой амьд үхсэн нь мэдэгдэхгүй цасан бөмбөг шиг болчихсон байж л дээ. Тэгээд амьд эсэхийг нь мэдэхээр хөдөлгөтөл бие дороо хоёр настай жаахан хүүхэд дарж байсныг нь мэдэж гайхширчээ. Ээж нь хүүгээ шийтгэхээр өвлийн хүйтэнд гадаа гаргаж, шатан дээрээ орхисон байж. Энэ хооронд нохой хүүг биеэрээ хучин байлгаж байсан нь тэр аж. Хүү маш их даарсан ч амьд байсан тул тэр дор нь түргэн тусламж дуудан эмнэлэгт хүргэсэн байна. Харин хүүгээ өвөл гудамжинд гаргаж хаясан ээжийн эх байх эрхийг нь хасаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.    

Эзнээ аврахын тулд амиа ч өгөхөд бэлэн байсан ухаант нохойн тухай яриа тэр дорхноо тархаж, мэдээ болж цацагдсаныг та уншиж байна. Нохой өлсч цанган, осгосон байв. Гэхдээ аз болоход нохой ч мөн аврагджээ.

эх сурвалж eagle.mn 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй