Шаардлага хангахгүй архи худалдаалж байна

2019-12-13

НМХГ: Шаардлага хангахгүй архи худалдаалж байна

Шинэ жилийн баярын хүрээнд хийсэн шалгалтын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас (НМХГ) өнөөдөр /2019.12.13/ мэдээлэл хийлээ.

Тус баяртай холбоотойгоор нийслэлийн 330 аж ахуйн нэгж, томоохон худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний ресторан, эвэнт холлууд, мах, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд НМХГ-аас хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар 532 зөрчил илрүүлсэн байна. Мөн Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй гурилан бүтээгдэхүүний үйлдвэр нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй тул үйл ажиллагааг нь зогсоожээ. Шалгалтын хүрээнд таван аж ахуй нэгж, 12 иргэнд нийт 11 сая 400 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.

Мөн “Оргил” сүлжээ дэлгүүр, “Алтан гадас трейд”, “Тэнгэр трейд” хариуцлагатай хувьцаат компанийн сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж байсан хаяг шошгын зөрчилтэй 17 нэр төрлийн буюу 1.2 сая гаруй төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг буцаан татжээ.

Түүнчлэн “Жүр-Үр” хариуцлагатай хувьцаат компанийн 118 ширхэг  тортыг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй гэх шалтгаанаар устгуулсан байна.

Шалгалтын явцад 127 бүтээгдэхүүнээс дээж авч шинжилжээ. Шинжилгээгээр цөөнгүй бүтээгдэхүүн чанарын шаардлага хангаагүй байна. Тухайлбал, Төв аймгийн “Морьт хангай” компанийн үйлдвэрлэсэн “Морьтон” архи дахь найрлага стандарт хэмжээнээс хэтэрсэн тул зах зээлээс татсан байна.

78822158_3117764334917592_6151340397139329024_o

78985020_3117764528250906_6226184376980340736_o

79014107_3117764328250926_7177646055406698496_o

79093539_3117764091584283_901309645958676480_o

79350554_3117764098250949_1799815730540052480_o

79389348_3117764361584256_2209396224342097920_o

Мах боловсруулах үйлдвэрүүд нь хугацаа нь дууссан хиам, зайдсыг нохой, гахайны хоолны зориулалтаар аж ахуйн нэгжүүдэд худалдаалдаг, түүнийг нь иргэд хүнсэндээ хэрэглэж байсан тохиолдол илэрсэн байна. Үүнд Зөрчлийн тухай хуулиар хэрэг нээн шалгаж байгаа аж.

Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, дүүргийн гэр хорооллын дэлгүүрүүдэд худалдаалж байсан “Мөнхжин-Од” компанийн үйлдвэр нь “Хандгай”, “39” зэрэг стандартад нийцэхгүй архи худалдаалж байсныг илрүүлсэн байна. Энэ хүрээнд 102 шил буюу 518 мянган төгрөгийн архийг устгажээ. “Мөнхжин-Од” кампанийн тусгай зөвшөөрөл өнгөрсөн оны дөрөвдүгээр сард дууссан байтал үйл ажиллагаа явуулсан байсан байна.

Шинэ жилийн баяр болох гэж буйг тохиолдуулан НМХГ-аас дараах зүйлийг анхаарууллаа.

  • Хүүхдэд бэлэг сонгохдоо хаяг шошгыг нь анхаарч, бэлгэд багтаж буй бүтээгдэхүүний гарал үүсэл, үйлдвэрлэсэн он сарыг нь сайн харж сонголтоо хийхийг анхааруулав.
  • Мөн түргэн гэмтдэг бүтээгдэхүүн буюу баярын торт сонгох үйлдвэрлэсэн он сар, орц найрлага, хадгалалтын горим зэргийг нь анзаарахыг анхаарууллаа.
  • Түүнчлэн ил задгай худалдаалж буй бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулсан юм.
  • Шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулж буй аж ахуйн нэгжүүд өөрсдийн хүчин чадалд тохирсон захиалга авах шаардлагатай бөгөөд хүчин чадлаа хэтрүүлэн захиалга авсан тохиолдолд эрүүл ахуй, үйлдвэрлэлийн технологи алдагдаж, хордлого үүсэх магадлалтайг анхаарууллаа.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

УГААРТСАНЫ УЛМААС 12 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД АМИА АЛДАЖ, ХОЁР ХҮҮХЭД УХААНГҮЙ ЭМНЭЛЭГТ БАЙНА
“The Hu” хамтлагийн уран бүтээлийг япон хэлнээ орчуулна
Капитал банкийг сонгосон иргэд НӨАТ-ын буцаан олголтоос өмнө мэдээллээ шинэчлэх ёстой
Ирэх ням гарагаас угаар мэдрэгчийг суурилуулж эхэлнэ
Ууланд төөрсөн эцэг хүү хоёрыг оллоо
Нэг айлын гурван хүүхэд угаартаж, нэг нь амиа алджээ
"Амралтын өдрүүдэд цасан шуурганы улмаас зам даваа хаагдаж болзошгүй"
"Дөрвөн сартай хүүхэд гадны нөлөөтэй нас барсан эсэхийг тогтоохоор шалгаж байна"
ЧИХЭР ХҮҮХДИЙН БИЕИЙН ЭСЭРГҮҮЦЛИЙГ ХАМГИЙН ИХЭЭР БУУРУУЛДАГ
Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна
Арванхоёрдугаар сар гарсаар 23 хүн осгож нас баржээ
Таван давхраас унах гэж байсан охиныг аварчээ
Мансууруулах бодис дахин хэрэглэсэн иргэдийн ялыг биечлэн эдлүүлэхээр болжээ
Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулж эцэг эхчүүд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна
Японд төрөлт эрчимтэй буурч байна
Согтуу 10 жолооч тутмын нэг нь эмэгтэй
Сураггүй алга болсон хоёр иргэнийг олжээ
Утлага, даралтын аппарат, чагнуур зэргийг онлайн худалдаанаас худалдаж авахгүй байхыг зөвлөж байна
Өдөртөө 14-16 градус хүйтэн байна
2020 оны 1-р сарын 1-нээс төрийн албан хаагчийн цалинг 8%-иар нэмэхээр болжээ