ХААН банк шинээр зургаан байршилд тооцооны төвөө нээлээ

2019-12-12

IMG_0997

IMG_1029

Өнөө цагт харилцагчид аль болох тав тухтай, найрсаг орчинд шуурхай үйлчилгээ авахыг илүүд үзэх болсон. Үүнийг дагаад бизнесийн ертөнцөд шинэ өрсөлдөөн бий болж, зах зээлийн эрэлт тэр чигтээ өөрчлөгдөөд буй билээ.

ХААН Банк энэхүү хурдтай өөрчлөлтөд хөл нийлүүлж, банкны үйлчилгээг харилцагчдадаа илүү ойртуулж, шуурхай, хүртээмжтэй үзүүлэхийг эрмэлзэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд орон даяар байрлах бүх тооцооны төвүүдийн үйлчилгээний танхимын зай талбайг 20-30 хувиар нэмэгдүүлж, илүү саруулхан болгон харилцагчид ая тухтай, чанартай үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэн нэгдсэн стандарт тохижилттой болгох ажлыг сүүлийн жилүүдэд эрчимтэй хийж буй.

Улаанбаатар хотын хувьд нийт 87 байршилд ХААН Банкны тооцооны төв байдгаас нэгдсэн стандарт тохижилттой болгох ажлыг бүрэн хийж дуусгаад буй төдийгүй харилцагчдын хүсэлт, хэрэгцээ шаардлагын дагуу 30 тооцооны төвийн байршилд өөрчлөлт оруулаад байна. Мөн энэ жил хотын төвд шинээр зургаан тооцооны төв нээгээд байна.

Шинэ тооцооны төвийн нэр, хаяг байршил:

  • МУИС тооцооны төв (Сүхбаатар дүүрэг 6-р хороо, Бага тойруу 2-р байр 1-р давхар)
  • Улаанбаатар галлериа төвлөрсөн тооцооны төв (Сүхбаатар дүүрэг 8-хороо, “Галлериа Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн 2 давхар)
  • Бөхийн өргөө тооцооны төв (Баянзүрх дүүрэг 6-р хороо, 13-р хороолол, 13373-8В байр)
  • Залуучуудын өргөн чөлөө тооцооны төв (Чингэлтэй дүүрэг 4-р хороо, Наранпоинт худалдаа үйлчилгээний төв)
  • Сэлбэ тооцооны төв (Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Нар-Урт ХХК байр)
  • Баянгол тооцооны төв (Баянгол дүүрэг 4-р хороо, “УБ Платинум” оффисын 1 давхар)

Мөн нэгдсэн стандарт тохижилтын хүрээнд харилцагч ХААН Банкны үйлчилгээний танхимд ороход л хаанаас, ямар үйлчилгээ авах нь ойлгомжтой харагдахаас гадна хүлээлгийн танхим болон уулзалтын өрөөг тусад нь шийдэж өгснөөрөө онцлог юм. Харилцагчийн мэдээллийн нууцлалыг хадгалах үүднээс зээл болон шаардлагатай бусад үйлчилгээ авахад нь зориулсан тусгай бүхээг бүхий тохижилтыг нэвтрүүлээд байна. Түүнчлэн харилцагчтай илүү ойр байж, шуурхай үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор тооцооны төвийн захирлын өрөөг үйлчилгээний танхимтай зэрэгцээ байрлуулсныг мөн онцлууштай.

ХААН Банк зөвхөн үйлчилгээний заал танхимыг шинэчлэн тохижуулаад зогсохгүй харилцагчдад үзүүлэх үйлчилгээний чанар, стандартыг илүү сайжруулахаар шат дараатайгаар шинэлэг ажлууд нэвтрүүлж буйг та бүхэн анзаарсан байх. Тухайлбал, тооцооны төв бүр Харилцагчийн зөвлөх ажилтантай болсон төдийгүй харилцагчдыг угтаж, чиглүүлэх, цахим бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэж хэвшихэд нь зааж сургах, туслах үүргийг тэд хүлээж буй юм.

Өнгөрсөн хугацаанд ХААН Банкны зүгээс харилцагчдын хүлээлгийн хугацааг багасгах зорилгоор салбар, тооцооны төвүүд дэх бэлэн болон бэлэн бус гүйлгээг төрөлжүүлэн, есөн тооцооны төвд энэ ажлыг туршилтаар хийж буй нь амжилттай үргэлжилж байна. Мөн цахим шинэчлэлийн хүрээнд бүх тооцооны төвийн гүйлгээ зааланд таблетууд байршуулсан бөгөөд харилцагч өөртөө карт захиалах, интернэт банк үйлчилгээнд бүртгүүлэх, данс нээх, бэлэн бус гүйлгээ хийх боломжийг бүрдүүлээд байна.

Монгол Улсын нийт өрхийн 70 орчим хувь буюу 2.4 сая харилцагчид 550 гаруй салбар нэгжээрээ дамжуулан банк санхүүгийн иж бүрэн үйлчилгээг найдвартай, тогтвортой, шуурхай хүргэдэг ХААН Банкны хамт олон энэхүү шинэчлэлийг орон нутаг дахь салбар, тооцооны төвүүдэд энэ оны эхнээс нэвтрүүлсэн бол ирэх хоёр жилийн хугацаанд бүрэн хэрэгжүүлж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй